Засгийн газрын байрны өмнө өөрийгөө шатаажээ
- 2012-02-14
- Дэлхий
- 0
Энэ сарын 12-нд Москвагийн Краснопресненская дэнж дэх “Цагаан ордон” хэмээх Засгийн газрын байрны өмнө 56 настай нэгэн эмэгтэй өөрийгөө зулын гол болгосон гэж “Интерфакс” агентлаг мэдээлэв.

Энэ сарын 12-нд Москвагийн Краснопресненская
дэнж дэх “Цагаан ордон” хэмээх Засгийн газрын
байрны өмнө 56 настай нэгэн эмэгтэй өөрийгөө
зулын гол болгосон гэж “Интерфакс” агентлаг
мэдээлэв. Нижний Тагилын оршин суугч Вера
Смолин гэх энэ эмэгтэй өнгөрөгч ням гаригийн 12.30
цагийн орчимд энэ үйлдлээ хийсэн байна. В.Смолин
маш их түлэгдэлттэйгээр эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд
ямар шалтгааны улмаас өөрийгөө ингэж шийтгэсэн
нь тодорхойгүй байна. Албаныхны хэлж буйгаар
Смолин хувцсаа бензинээр норгон Засгийн газрын
ордны өмнө ирсэн бөгөөд ямар нэгэн шаардлага
тавилгүйгээр өөрийгөө шатаажээ.

Сэтгэгдэл (1)
(124.158.67.204)
httpwwwyoutubecomwatchv=onbeMEEQnDg