Хятадын Дэд Ерөнхийлөгч Вашингтонд айлчилж байна
- 2012-02-14
- Дэлхий
- 0
Хятадын Дэд Ерөнхийлөгч Си Жинпин таван өдрийн айлчлалаа АНУ-ын Вашингтон хотоор эхлүүллээ.
Хятадын Дэд Ерөнхийлөгч Си Жинпин таван өдрийн айлчлалаа АНУ-ын Вашингтон хотоор эхлүүллээ. Тэрээр албан тушаалаа авснаасаа хойш АНУ-д анх удаа айлчилж буй нь энэ юм.
Ноён Си өнөөдөр Ерөнхийлөгч Обама болон Дэд Ерөнхийлөгч Жой Байден нартай уулзахаар төлөвлөжээ. Хоёр орны удирдагчид Солонгосын Хойг болон Иран, Сири зэрэг Ойрхи Дорнодын улс орнуудын асуудлаар төдийгүй АНУ-ын Хятад улс хоорондын худалдааны тогтворгүй байдлын талаар хэлэлцэхээр болсон байна.
Си мөн Иова, Лос Анжелес зэрэг хотуудад айлчлах юм. Тэрээр Иова хотод 27 жилийн өмнө орон нутгийн удирдлага байхдаа айлчилж байжээ. Түүний тус айлчлалын зорилго АНУ-тай ойр дотно харилцаагаа бэхжүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд ирэх сонгуульд Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр зэхээд байгаа тэрбээр тус айлчлалаар өөрийн орондоо төдийгүй хилийн чанадад рэйтингээ өсгөх далд бодлогыг агуулж байгаа гэнэ.

О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)