Apple-н хувьцааны үнэ 500$ давав

АНУ-ын компьютер үйлдвэрлэлийн томоохон компани "Apple" анх удаа нэг ширхэг хувьцаагаа  500 ам.доллараар арилжиж, дэлхийн хамгийн өндөр өртөгтэй компани боллоо.
АНУ-ын компьютер үйлдвэрлэлийн томоохон компани Apple анх удаа нэг ширхэг хувьцаагаа 500 ам.доллараар арилжиж, дэлхийн хамгийн өндөр өртөгтэй компани боллоо.
Компаний зах зээлд төвлөрүүлсэн хөрөнгө 463 тэрбум хол даваад байгаа бөгөөд даваа гарагийн өглөө Насдак-н хөрөнгийн бирж дээр компаний хувьцаа  502 ам.доллараар арилжигдсан байна.
Компаний зүгээс 10-12 сарын хооронд олсон нийт ашиг орлогынхоо хэмжээг зарласнаас хойш, хувьцааны үнэ сүүлийн гурван долоо хоногт байсан тогтвортой түвшингээсээ даруй 19 хувиар огцом өсчээ.
Хөрөнгө оруулагчид компани тун удахгүй таблет компьютерийн зах зээлд iPad-н шинэ хувилбарыг нийлүүлэхээр болсон гэх сургаар "Аpple" компаний хувьцааг худалдаж авч, хөрөнгө оруулалт хийх нь ихэссэн тухай зах зээл ажиглагчид хэлсэн байна.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)