Түвдийн босогчид Цагаан Ордоны гадаа жагсав
- 2012-02-14
- Дэлхий
- 0
Түвдийн 250 гаруй босогчид өнөө өглөө Цагаан Ордоны гадаа жагссан байна.
Түвдийн 250 гаруй босогчид өнөө өглөө Цагаан Ордоны гадаа жагссан байна. Тус эсэргүүцлийн жагсаалыг Хятадын Дэд Ерөнхийлөгч Си Жинпиний АНУ-д таван өдрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан хийсэн нь энэ ажээ. Жагсагчид Вашингтон хотын төв цэгээс Цагаан ордоныг чиглэн Хятадын эсрэг уриа лоозон барьж, хашгиран жагссан байна.Тэд АНУ-ыг Түвдүүдийг дэмжиж, тэдэнтэй нэгдэхийг мөн уриалжээ.
Түвдийн цагаач иргэд Хятадын Засгийн газрыг Түвдийн эсрэг хийж буй дарлал хавчлагыг эсэргүүцэн, Түвдүүдэд эрх чөлөөг өгөхийг шаардсаар байгаа юм.
Тэд “Ерөнхийлөгч Обамагаар дамжуулан Сид хандаж “Хятадын засгийн газар олон улсын эрх ашгийг харгалзан үзэж, Түвдийн эсрэг баримталж буй хатуу бодлогоо эргэн нэг харах талаар дорвитой арга хэмжээ авахуулахыг хүсч байна” гэжээ.

О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (3)
(202.72.245.190)
medeenii garchig 1 l bish baina
(124.158.67.204)
httpwwwyoutubecomwatchv=onbeMEEQnDg
(124.158.67.204)
httpwwwyoutubecomwatchv=onbeMEEQnDg