АН-ын бүлэг хоёр сайддаа хариуцлага тооцохыг Ерөнхий сайдад санал болгов
- 2018-04-23
- Улс төр
- 5

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа гурван асуудал хэлэлцжээ. Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэхээр төлөвлөсөн. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Эдгээр хуульд өөрчлөлт оруулснаар аймаг, нийслэлийн Засаг дарга, сум, дүүргийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нарыг томилохоо болих ажээ.
АН-ын бүлгийн хэлэлцсэн дараагийн асуудал нь Засгийн газрын хоёр гишүүнд хариуцлага тооцох тухай асуудал байжээ. Тодруулбал, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт хариуцлага тооцож огцруулахыг шаардсан албан бичгийг Ерөнхий сайдад өгөхөөр болсон байна. Өмнөх парламентын үед УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргаж УИХ-аар хэлэлцүүлэх нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлтийг Цэц гаргасан юм. Тиймээс ийнхүү Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээр болжээ.
Мөн АН-ын бүлэг Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэтийн асуудлаар тус бүрт нь ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон байна.
Б.Анир

Сэтгэгдэл (5)
(139.5.218.11)
ХХБ-нд ХУУЛЬЧ БАЙСАН ЦЭРЭНБАДАМЫГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ХУУЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГААР ТОМИЛСОН НЬ 49 ХУВИЙН ЛУЙВАРЧДЫН ГЭМТ ҮЙЛДЛЭЭ НУУН ДАРАГДУУЛАХ ГЭСЭН НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ АЖИЛ БАЙСАН БАЙНА
(139.5.218.11)
ХЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ХУУЛЬ БУСААР ХҮЧ ТҮРЭМГИЙЛЭН, ТӨСВИЙН БОЛОН БОНДЫН МӨНГҮҮДИЙГ ГЭМТ ХЭРГИЙН ЗАМААР ТӨВЛӨРҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВСАН ГЭХ ЛУЙВАРЫН ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛИЙН УВАЙГҮЙ ҮЙЛДЛИЙН УЛМААС ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХОХИРООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ ???? ХҮМҮҮСИЙГ ХУДАЛ МЭДЭЭЛЛЭР ТӨӨРӨГДҮҮЛЖ, ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ АВАХ ГЭСЭН БУСАРМАГ ҮЙЛДЛҮҮД ЧИНЬ ӨДӨР ИРЭХ ТУТАМ ИЛ БОЛСООР БАЙГАА. АРД ТҮМЭН СОХОР, ДҮЛИЙ БИШ ГЭДГИЙГ ОЙЛГОХ ЦАГ ЧИНЬ БОЛЖЭЭ. МОНГОЛЫН ТӨР ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ УЛСЫН МЭДЭЛД АВСАН ЮМ БОЛ 49 ХУВИЙН ЛУЙВАРЫН ХЭРГИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ЭТГЭЭДҮҮДИЙГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛЖ, ШУДАРГА ХҮМҮҮСИЙГ ТОМИЛОХ АЖЛЫГ НЭН ДАРУЙ ХИЙХГҮЙ БОЛ ЛУЙВАРЫН ГЭМТ ЭТГЭЭДҮҮД ҮЙЛДЛЭЭ УЛАМ ЦААШ ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР . . . .
(139.5.218.11)
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫН ЖОЛООЧ АСАН, ХХБ-ны ГЭХ ТОДОТГОЛТОЙ САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГ ГЭГЧ НЬ ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙГ ЛУЙВАРДАХДАА Х.БАТТУЛГА, Ц.ЭЛБЭГДОРЖ, ЗОЛЖАРГАЛ, Д.ЭРДЭНЭБАТ, Ч.САЙХАНБИЛЭГ ГЭХ МЭТ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХУЙВАЛДАН АВСАН НЬ ИЛ ТОД БОЛООД БАЙНА ШҮҮ ДЭЭ. АТГ БОЛОН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ЯАРАЛТАЙ ШАЛГАЖ, ТОГТООН ГЭМТ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТӨРӨӨС БОЛОН ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭС ЗАЙЛУУЛАН, ШУДАРГА ШҮҮХЭЭР ОРУУЛААЧ
(139.5.218.11)
ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙН БҮЛЭГЛЭЛИЙНХЭН ҮҮРЭЭ ХӨНДҮҮЛСЭН ШОРГООЛЖ ШИГ ҮЙМЭЛДЭЖ БАЙНА. ЯАГААД Л УДИРДАГЧ, ГАР ХӨЛ БОЛОГЧ НАР ЗЭРЭГ ЗЭРЭГ САНДРААД БАЙНА АА ?????
zochin (139.5.219.86)
zov sanal bn nymdorj gedeg khun uls tord khaltai gadaaddinkhand eeltei shuu