АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшигчийг иргэдээс санал авч тодруулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх “Иргэний танхим”-д Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр "Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 21-р зүйлийн 21.1-д: “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаанд томилно” гэж заасан байдаг.

Хэвлэлийн хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх хуулийн заалтыг иш татаад “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргыг санал болгох эрхээ ард түмэнтэйгээ хамтарч хэрэгжүүлнэ” гэсэн юм.

Ингэснээр өнөөдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан ёсны www.president.mn цахим хуудсаар АТГ-ын дарга, дэд даргад нэр дэвшүүлэх иргэдийн саналыг авч эхлэхээр болж байна. АТГ-ын дарга, дэд даргад хамгийн олон давтагдсан нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга, дэд даргаар томилуулахаар УИХ-д санал оруулах юм.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын даргад нэр дэвшигч нь төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, 45 нас хүрсэн, эрх зүйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй хүн байх ёстой.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч нь төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй гэсэн шаардлагуудыг хангаж байх ёстой” гэж иргэдэд санууллаа" гэв.

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.212.119.228)

    2018-04-24

    За даа мэдэхгүй юу л хийж бужигнуулах болдоо.Ямар ч байсан Баасан Магнай2 аж.жилээр тэнцэхгүй юм бна.тэгээд тодорхой хүмүүсийг дэвшүүлж байж санал авдаг болохоос жирийн хүмүүс хэнийгээ гэхэв дээ.Харин зохион байгуулалттайгаар өөрийнхөө хүнийг дэвшүүлээд хөлсний хүмүүсээр бичүүлэх бас нэг арга байж болох талтай .Битүү хатуу ийм замбараагүй ажиллагаа явуулах нь шударга гаэхээсээ илүү урьдаас зохион байгуулсан ажиллагаа юм шиг л харагдаад бна даа.

  • Зочин (103.57.93.118)

    2018-04-24

    Томчуудын хулгай луйварыг сайн мэддэг мэдээллийг шударгаар шалгадаг эх оронч хүн гэж ямар хүн байдагыг ойлгосон жинхэн зоригтой тууштай хүн байх нь зөв Бол вуу Тийм хүнийг хэрвээ олж санал өгөөд ялах болвол энэ төрийн түшээд тавих бол вуу Цэвэрхэн хүн энэ 30 шахуу жилд цөөхөн л харагдах юм даа Бүгдээрээ л их бага ноотой улсууд биш үү Яана даа талаас хаясан зүү эрэхтэй адил асуудал байна даа

  • Иргэн (202.21.106.123)

    2018-04-24

    ЭНЭ БАТТУЛГА САНАЛ АСУУЛГА НЭРИЙН ДОР ХЭДЭН ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДЭЭРЭЭ САНАЛ ӨГҮҮЛЭЭД ӨӨРИЙНХӨӨ ХҮНИЙГ ТАВЬЧИХАА МЭДНЭ. ТЭГЭХГҮЙ БОЛ БАТТУЛГА ӨӨРӨӨ ХАМГИЙН ОЛОН ОФШОР ДАНСТАЙ, ТӨМӨР ЗАМААС ЭХЛЭЭД ОЛОН БУДЛИАНТАЙ ХЭРЭГТ ОРООЦОЛДСОН ХҮН ШҮҮ ДЭЭ,