С.Баяр, М.Энхсайхан нарын оронд явах Элчин сайдуудыг томилно
- 2018-04-26
- Улс төр
- 0

Засгийн газар маргааш /2018.04.26/ ээлжит бусаар хуралдан Канад, Шведийн Вант Улс, Япон, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдуудыг эгүүлэн татах, томилох асуудлыг шийдэх ажээ.
Тодруулбал М.Энхсайхан, С.Баяр нарыг эгүүлэн татаж, оронд нь Н.Тулга, О.Энхцэцэг нарыг томилно. Мөн элчин сайдад нэр дэвшээд байсан Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарыг буцааж, оронд нь өөр хүмүүсийг нэрийг дэвшүүлэхээр шийджээ.
Б.Саруул

Сэтгэгдэл (0)