Ц.Нямдорж: Юун тагнах, би хэзээч сэтгүүлч нартай зууралдахгүй

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж үүрэг өгч, есөн сэтгүүлч болон тэдний гэр бүлийн 30 хүнийг тагнаж чагнасан гэсэн мэдээлэл “Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаарт гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан өнөөдөр 12.00 цагт Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл, нэр бүхий хүмүүсийг яллагдагчаар татаж байгаа талаар мэдээлэв. Тус асуудлаар Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос өөрөөс нь тодруулсан юм.

-Таныг есөн сэтгүүлч болон тэдний ар гэрийнх нь тушаал өгч тагнаж, чагнуулсан. Түүгээр ч зогсохгүй нэгнийх нь машин руу буудаж, айлган сүрдүүлсэн гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?

-Би ямар тэр худлаа юманд тэр болгон тайлбар өгөөд байлтай биш. Би мэдэхгүй, тэр бичсэн сэтгүүлчээсээ асуу. Би ямар ч сэтгүүлчийг тагнаж чагна гэсэн үүрэг хэнд ч өгөөгүй. Худлаа мэдээлэл тарааж байхгүй юу.

-Ийм ноцтой мэдээллийг зохиомлоор тараана гэж байх уу. Хэрвээ худлаа мэдээлэл тараасан гэвэл хэн тараасан гэж үзэж байна вэ та?

-“Эрдэнэт” үйлдвэрийн 49-хэн, мөн С.Зоригийн хэрэгтэй холбогдуулж байнга л тийм юм хийж байгаа ш  дээ. Энэ мэдээг би харсан. Есөн сэтгүүлчийг тагнаж, чагнуулсан. Тэр байтугай нэг сэтгүүлчийн машины дугуй руу буудуулж, айлган сүрдүүлсэн л гэнэ. Мөнхтөр гэдэг өмгөөлөгчийг тагнуулын нууц ажилтан байсан гэж мэдэгдсэн л гэнэ. Ийм л худлаа зүйлүүд биччихсэн л байна лээ ш дээ. Та нар намайг тагнаж байсан болохоос би сэтгүүлчдийг тангаж, гомдол гаргаж байсан тохиолдол миний амьдралд байхгүй шүү. Энэ бол зориудаар зохион байгуулж байгаа улс төрийн ажиллагаа. Ер нь “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой том луйвар, хаалттай шүүх хурлын цаана байгаа элдэв гаж үзэгдлийн тухай ярьсан хүн бүрийг ингэж дарамталж байна. Уржигдар Л.Болдыг байцаасан, өчигдөр Ж.Батзанданг байцаасан. Өнөөдөр миний тухай худлаа мэдээллээ цацаж эхэллээ. Мөнхтөр гэдэг өмгөөлөгч өчигдөр надтай анх удаа уулзсан. Гадуур тийм яриа яваад байна гэж. Би тэр өмгөөлөгчийн тухай юу ч яриагүй. Ер нь бол айлган сүрдүүлэх, дарамтлах, эрүү үүсгэх бусармаг зүйлүүд болж байна.

-УИХ дахь АН-ын бүлгээс таныг огцруулах шаардлагыг тавьсан. Та үндэслэлүүдийг хэр бодитой гэж үзэж байна вэ?

-Миний байрны асуудлыг ярьсаар байгаад би залхаж  байна ш дээ. Би бүх үнэнээ хэлээд л АТГ-т ийм байранд амьдарч байгаа гэдгээ мэдүүлээд арван жил болж байна. Өөр оролдох зүйл байхгүй болохоор үүнийг л байнга сөхдөг юм. Жаст, Алтангийн хоорондын элдэв наймаа надад огт падгүй асуудал ш дээ. Би монголын бүх толгой бизнесмэнүүдийг танина. Таньдаг болохоор холбоотон болчихдог юм уу хаашаа юм. Зориуд л ийм мэдээлэл тараагаад байгаа. Гэхдээ их сонин байдлаар хийж байгаа. Иргэний гомдлоор Ж.Батзандантай холбоотой хэрэг шүүхээр шийдвэрлэгдлээ. Яг тэр өдөр намайг хоргоох ажиллагаа хийгдсэн ш дээ. Сэтгэл санаагаар дарамталж, дайрсаар байгаад унагах том юм явж байгаа. С.Зоригийг амьд байхад иймэрхүү зүйл өдөр шөнөгүй явагдсаар байгаад тэр хүн дууссан. О.Дашбалбарыг ч яг л ингэж байсан. Төрийн төлөө зоригтой үг хэлчихдэг хүмүүсээ иймэрхүү маягаар л дайрч байсан. Одоо ээлж нь над дээр ирчихээд байна.  

-Энэ бүхний эсрэг та хуулийн байгууллагад хандах уу?

-Би сэтгүүлчидтэй зууралдахгүй ээ. Хэзээ ч шүү. Харин ийм бусармаг зүйл хийгээд байгаа цаад эзэдтэй нь хуулийн хүрээнд ярина. Намайг “Эрдэнэт”-ийн асуудал ярьж байхад 27 настай жоохон хүүхэд 100 гаруй  тэрбум төгрөг хайгаад л байсан. Гэтэл тэр хүүхдийн данс руу гурав хоногийн дараа Монголбанкнаас орсон байна. Энэ бүхэн нь мэдэгдээд ирэхээр эд сандарч байна.

-Ерөнхийлөгч бас таныг огцруулах байр суурьтай байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-АН-ын тавьж байгаа саналыг Ерөнхийлөгчийн санал гэж би ойлгохгүй байгаа. Ажил авснаасаа хойш би Ерөнхийлөгчтэй хоёр л удаа уулзсан. Харин Ерөнхийлөгчид очиж худлаа хэлээд, бидний дунд хар муур гүйлгээд байгааг үгүйсгэхгүй. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах гэрээнд Ч.Сайханбилэг, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоёр гарын үсэг зурсан. Гэтэл одоо Д.Эрдэнэбат намайг огцруулах юм гэнэ.

 

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • ЗОЧИН (66.181.180.214)

    2018-04-27

    Ц.НЯМДОРЖ: -АН-ын тавьж байгаа саналыг Ерөнхийлөгчийн санал гэж би ойлгохгүй байгаа. Ажил авснаасаа хойш би Ерөнхийлөгчтэй хоёр л удаа уулзсан. Харин Ерөнхийлөгчид очиж худлаа хэлээд, бидний дунд хар муур гүйлгээд байгааг үгүйсгэхгүй. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдах гэрээнд Ч.Сайханбилэг, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хоёр гарын үсэг зурсан. Гэтэл одоо Д.Эрдэнэбат намайг огцруулах юм гэнэ.

  • irgen (59.153.112.199)

    2018-04-27

    Battulga yoronhiilogch Hurtcad boldogduulegchidiin neg yum bishuu.Ene ih buzar yum hiigeed baigaa Hurtciig elchingeer tomiloh geed eserguutcsen humuusiig darah ajil yavuulaad baina gej bi bodoj baina.

  • цэнд (103.57.94.211)

    2018-04-26

    Нямдорж тун их сандарч, худал хэлэх нь бүр цагаандаа гарлаа. Нямдорж сэтгүүлчдээр оролдоггүй гэдэг нь үнэн, өдрийн хоолоо залгаж явдаг сэтгүүлчдээр оролдоод яахав, үнэн үг, ямарч авилга, ашиг гарахгүй,нь ойлгомжтой.Тиймээс унцтайгаар нь хятад тагнуул, Эрдэнэт,ТЭЦ-4 шахаас, түрээсгүй байр хавиар бол салахгүй зууралдана.

  • (202.21.106.165)

    2018-04-26

    Нямдоржийг дэмжиж байна ард түмнийхээ төлөө үнэн үг хэлдэг ийм хүмүүсээ бүгд нийлж хамгаалах хэрэгтэй. Эрдэнэтийн 49 хувийнхан, ХХбанкны луйварчдыг одоо л дарахгүй бол монголын ард түмнийг тэд залгих болно гэдгийг санаара хүмүүсэй!!!!