МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан Лаос Ардын хувьсгалт намын төлөөлөгчидтэй уулзлаа

Монгол Ардын Намын урилгаар Лаосын Вант Улсын улс төрийн нам болох Лаос Ардын хувьсгалт намын төлөөлөгчид Монгол улсад айлчилж байна. Айлчлалын багт Төв хорооны гишүүн, Гадаад харилцааны дарга Сүнтон Саяачак, Тамгын газрын дарга Кхамфан Анлаван, Ази, Номхон далай, Африкийн газар/АНДАГ/-ын дарга Манила Сумбандид, АНДАГ-ын Зүүн Хойд-Өмнөд Ази, Ойрхи дорнод, Африкийн хэлтсийн дарга Фонгээв Кхампавог, Нэгдсэн бодлогын газрын хэлтсийн орлогч дарга, Тонгсават Пантавонг, АНДАГ-ын Монголын асуудал хариуцсан хэлтсийн орлогч дарга Консамай Саяачак нар багтаж байгаа юм.

Төлөөлөгчдийн өнөөдөр Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд хоёр намын уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж санал солилцсон байна. Түүнчлэн Лаосын эрх баригч намын зүгээс Монголын томоохон бизнес эрхлэгчдийг тус улсад хөрөнгө оруулж хамтарч ажиллах чиглэлд санал тавьжээ. Мөн энэ үеэр Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Монгол Ардын Нам гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч Ази төдийгүй Европ тивд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудтай хамтран ажиллаж байна. Тодруулбал, олон улсын намуудын зохион байгуулж буй дээд хэмжээний уулзалтуудад идэвхтэй оролцож, улс төрийн намууд ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, ажил хэрэг болгоход илүү анхаарч ажиллах ёстой гэдэг чиглэлд хамтран ажиллаж байгаа” гэдгийн онцолсон байна.

Төлөөлөгчдийн өнөөдөр Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзлаа.

Хоёр улс хоорондоо дипломат харилцаа тогтоогоод 56 жил, хоёр нам хоорондын хамтын ажиллагаагаа эхлүүлээд 44 жил болоод байгаа юм. Энэ хугацаанд эрх баригч намуудын харилцаа үндэсний баяр, тэмдэглэлт ойг тохиолдуулан баяр хүргэсэн цахилгаан утас харилцан тогтмол солилцож, намуудын харилцаа идэвхжиж, олон тооны дээд, өндөр хэмжээний төлөөлөгчид харилцан айлчилж ирсэн. Энэхүү айлчлал нь хоёр нам, цаашлаад Монгол Лаос улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.

Монгол Улс, Лаосын Вант Улсын хооронд 1962 оны 9 дүгээр сарын 12-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд  МАН, ЛАХН-ын харилцааны эхлэл Лаосын ард түмний эх орноо хамгаалах, тусгаар тогтнолоо олж авахын  төлөөх тэмцлийн үеэс тавигдаж, манай талаас сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг туслалцаа үзүүлэх ажиллагааг МАН-аас зохион байгуулж байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • МАН-ын гишүүн (202.179.25.153)

    2018-05-02

    Амарбаясгалан даргаа, намын байгууллагаа амь оруулах талаар маш их ажил хиймээр байна. Үнэндээ хороо, үүр ажилгүй байна. Гишүүдийн бүртгэл ч маапаатай. Сонгуульд гүйдэг хэдийгээ дунд, доод шатандаа эргэж харахаа больсон /уг нь тийм байгаагүй/ учир манай нам "хөлгүй" болж байна. Гишүүдээ хууль номын дотор хамгаалах, дэмжих ажил бүрнээ зогссон. Ахмадууд, дунд насныхныг сонсох байтугай тээршаах болсон. Гэтэл ард түмэн/сонгогчид/ насны ямар бүтэцтэй байна, нам мөн ойролцоо бүрэлдэхүүнтэй байж амжилт олдог. УИХ-д нэр дэвшүүлэхдээ зөвхөн мөнгө харснаас үзэл бодол нь төлөвшөөгүй, намын чиг баримжаанд үнэнч бус, сахилгагүй, багаар ажиллах чадваргүй, тавьтаргүй, албан тушаалын хэнээтэй хэт залуу хүмүүсийг нэр дэвшүүлж эцэстээ хагаралд орсон. Та ч тэдний нэг гэж харагдаж байгаа. Намын доторхи авилгачидтай тэмцэхгүй байна. Мөн АН засаглах үедээ идэж шамшигдуулсан олон их наядын луйврыг шалгаж тогтоох, хуулийн хариуцлага тооцох ажил орхигдсон. Манай намын үнэт зүйлс алдагдаж, АН-аас ялгахааргүй болсон. Ямар ч нөхцөлд ард түмний төлөө гэх сэтгэл, зүтгэл, эв нэгдэл, бодитой зөвшилцөл, нэг сахилга, олонхийн шийдвэрээ дагах зарчим, өөр намтай хуйвалдахгүй байх зэрэг. УИХ дахь намын бүлэг 2 хуваагдсанаас хойш олон гишүүд нүүрээ буруулсныг Та бүхэн мэлэхгүй л байгаа байх л даа. Ирээд лекц уншаад, шоу хийгээд сайхан байна гээд хууртах хэрэггүй. Зүгээр үүр, хороо бүрээр ороод яв. Тэгээд юу хийхээ мэдэх болно. Хийх ажил үнэхээр их, бас их хэцүү болсон. Гэхдээ хийх байх гэж найдъя.