Бангкокт хүчтэй дэлбэрэлт боллоо
- 2012-02-15
- Дэлхий
- 0
Өчигдөр Тайландын нийслэл Бангкокт гурван удаагийн хүчтэй дэлбэрэлт
болжээ. Эхний дэлбэрэлт өчигдөр үд дунд нэгэн байшин дотор болсон байна.

Цагдаагийнхан хохирогчийн биедээ авч явсан пасспортыг шалгаж үзэхэд тэрээр Ираны иргэн байсан гэнэ. Цагдаагийнхан дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд эхний дэлбэрэлт болсны дараа байшингаас гарч зугтсан хоёр эрэгтэйг эрэн сурвалжилж байна.
Тайланд дахь АНУ-ын Элчин Сайдын Яамнаас өнгөрөгч сард Бангкокт террорист халдлага үйлдэгдэж болзошгүй хэмээн сэрэмжлүүлгийг гаргаж байсан ажээ.
О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)