Туркменстаны ерөнхийлөгч өөрийгөө ялуулжээ
- 2012-02-15
- Дэлхий
- 0
Ардчилсан сонгууль явуулахаа дэлхий нийтэд амлаад байсан Турк менистаны
Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов үгнээсээ буцлаа гэж барууны хэвлэл
үүд бичиж байна.
Ардчилсан сонгууль явуулахаа дэлхий нийтэд амлаад байсан Турк менистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов үгнээсээ буцлаа гэж барууны хэвлэл үүд бичиж байна. Учир нь тэрбээр Ерөн хийл өгчийн сонгууль болохоос ганцхан өдрийн өмнө сонгуулийн сүүлчийн урьдчилсан дүнг сонгуулийн дүн болгон хувиргажээ.
Энэ сарын 12-нд явагдсан Ерөнхийлөгчийн сонгууль нэр төдий зүйл байсан гэнэ. Тус улсын сонгуулийн төв хороо одоогийн Ерөнхийлөгч Г.Бердымухамедовийг 97.14 хувийн саналаар ялалт байгуулсан гэж зарласан. Үнэндээ тэр бусад долоон өрсөлдөгчөө ялаагүй аж. Тус улсын сонгуулийн төв хороо сонгуулийн дүнг өчигдөр /уржигдар/ зарласан юм.
Тэрбээр өрсөлдөгчдөө Засгийн газарт өндөр албан тушаал амласан аж. Тэд ч сонгуулийн кампанит ажлын үеэр өнөөгийн Ерөнхийлөгчийг дэмжиж буйгаа хэлжээ.
Г.Бердымухамедов Европын аюулгүйн байдал, хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийг сонгуульд ажиглагчаар оруулаагүй байна. Тус байгууллага ч гэсэн улстөрийн тэнцвэргүй өрсөлдөөнд төлөөлөгчдөө илгээхгүй гэжээ. Туркменистанд ард иргэд нэг намын хаанчлалыг эсэргүүцэж эхэлсний дараа Бердымухамедов Үндсэн хуульд олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрсөн заалт оруулжээ.
Хэрвээ тэр энэ үйлдлийг хийгээгүй бол тус улсад “Арабын хавар” болох нь гарцаагүй байсан гэнэ. Бердымухамедов Туркменистаныг 20 гаруй жил удирдсан, тус улсын анхны Ерөнхийлөгч Сапармурат Ниязов 2006 онд нас барсны дараа Засгийн эрхэнд гарч 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 90 хувийн саналаар ялалт байгуулж байжээ.
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (1)
9517 (202.9.47.134)
БОЛЬЁ ОО