Эрэгтэй хүн хүү төрүүллээ

Их Британид нэгэн залуу хүүхэд төрүүлсэн байна.
Их Британид нэгэн залуу хүүхэд төрүүлсэн байна. Гэхдээ мань эр өмнө нь эмэгтэй байсан аж. Гэсэн ч эмэгтэй байгаад эрэгтэй болж хүүхэд төрүүлсэн явдал Нэгдсэн вант улсад анх удаа гарч байгаа нь энэ гэнэ. Хачирхалтай явдлын эзний нэрийг албаныхан олон нийтэд мэдээлхээс татгалзжээ. Түүнчлэн түүний хамтрагчийг тогтоогоогүй байгаа аж.
Хүйсээ солиулах хагалгаа хийлгэн эрэгтэй болж хүүхэд төрүүлсэн явдал дэлхийд анх 2008 онд гарч байжээ. Хүйсээ солиулан эрэгтэй болсон, Америкийн иргэн Томас Битти 2008 онд анхныхаа хүүхдийг төрүүлж байсан бол одоо гурван хүүхэдтэй юм байна.

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)