Европт байдал хүндэрсээр байна
- 2012-02-15
- Дэлхий
- 0
Монтенегрод 50 зорчигчтой галт тэрэг цасан дотор гурав хонож байгаа аж.
Европт энэ жил ер бусын их хүйтэн өвөл тохиож байгаагаас одоогийн
байдлаар 600 гаруй хүн амь үрэгдээд байна.

Харьцангуй чийглэг уур амьсгалтай тус тивийн зарим нутгаар агаарын хэм цельсийн -40 хэмээс доошилж гудамж талбай битүү мөсөнд дарагдан автобус, мод тас хөлджээ. Уг хүйтэнд амиа алдаж буй хүмүүсийн ихэнх нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудынх аж. Ялангуяа Украин, Польш, Болгарт хамгийн олон хүн осгожээ.
Осгож нас барсан хүмүүсийн олонх нь орон гэргүйчүүд гэнэ. Европын олон орны Засгийн газар орон гэргүйчүүдэд зориулж дулаан байр бэлдэх зуур дулаацахаар халаагуур залгасан хүмүүс нүүрсхүчлийн хийнд хордож хэд хэдэн ахимаг насны хүн нас баржээ.
Түүнчлэн Унгарын албаныхан гүйлгээнээс гарсан хуучин мөнгөн дэвсгэртүүдийг шатааж дулаац хэмээн ард иргэдэд олгож байгаа гэнэ.
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)