Өнөөдөр Ким Жон Илийн 70 насны төрсөн өдөр

Хойд Солонгосчууд Их удирдагч асан Ким Жон Илийн төрсөн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Түүнийг нас барснаас хойш, нууцлагдмал гүрнийг барих, засгийг төвшитгөх эрх хүү Ким Жон Унд шилжээд байгаа билээ.

Хойд Солонгосчууд Их удирдагч асан Ким Жон Илийн төрсөн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Түүнийг нас барснаас хойш, нууцлагдмал гүрнийг барих, засгийг төвшитгөх эрх хүү Ким Жон Унд шилжээд байгаа билээ.
Төрийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар түүний мэндэлсэн ойг тохиолдуулан, уран гулгалтын тэмцээн, цэцгийн үзэсгэлэн зэрэг гарч байгаа гэнэ.
Өнөөдөр  Пхенянд түүнийг дурсгалыг хүндэтгэх их жагсаал болсон бөгөөд Ким Че Ун индэр дээрээс жагсаалыг үзэж сонирхон, алга ташин сууж харагдсан байна. Тэрээр авга ах Жан Сун Таек, нагац ах Ким Кён Хуй, Солонгосын Ардын Армийн Ерөнхий Командлагч Ри Ён Хо нарын хамтаар ёслолыг үзэж сонирхжээ.
Нэг минут дуугаа хурааж, эмгэнэл илэрхийлсэний дараа, Парламентын дарга Ким Ён Нам босч үг хэлсэн бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ “Ким Жон Ил бол Хойд Солонгос улсыг цөмийн эрчим хүчний салбарт нөлөө бүхий орон болоход өөрийн хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан хүндтэй нэгэн. Түүний гавьяа, хичээл зүтгэл бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдэх болно” гэв. Тэрээр мөн “Түүний их гавьяа, улс орныг авч явах их хүч хүү, өв залгамжлагч Ким Чен Унд заяагдсан нь илэрхий юм хэмээн цохон тэмдэглэлээ.
Ким Жон Илийн 70 насны ой Хойд Солонгосын ард түмний Их Удирдагчаа  бурханчлан шүтэх уламжлалыг сэргээгээд зогсохгүй, Залуу удирдагч Ким Чен Уны засгийн эрхийг бататгах өргөн цар хүрээний арга хэмжээ болох төлөвтэй байна.

www.UNEN.mn сайт О.Удвал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)