Си Зиньпин Барак Обамаг урьсан байна

Хятадын дэд Ерөнхийлөгч Си Зиньпин АНУ-д айлчлах үеэр тус улсын Ерөнхийлөгч Барак Обамаг өөрийн эх орондоо айлчлахыг урьжээ.
    Хятадын дэд Ерөнхийлөгч Си Зиньпин АНУ-д айлчлах үеэр тус улсын Ерөнхийлөгч Барак Обамаг өөрийн эх орондоо айлчлахыг урьжээ. Цагаан ордны төлөөлөгч Жей Карнигийн мэдээлснээр “БНХАУ-ын ирээдүйн удирдагч Си Зиньпин болон Ерөнхийлөгчийн уулзалт тун үр дүнтэй болж өндөрлөжээ. С.Зиньпиний урилга хоёр орны хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эхлэлийг тавилаа” хэмээжээ. Гэхдээ хоёр тал уг урилгын ерөнхий агуулга болон цаг хугацааг хараахан хэлэлцээгүй байгаа аж. Б.Обамагийн урилгаар АНУ-д зочилсон Си Зиньпин Цагаан ордонд түүнтэй олон асуудлаар санаа бодлоо солилцон нэлээд удаан ярилцжээ. Ялангуяа аюулгүйн байдлаар асуудлаар түлхүү хэлэлцсэн байна. Ж.Карнигийн хэлснээр тэд аюулгүйн байдлын асуудлаар хэлэлцэх үеэр Сирийн асуудлыг хөнджээ. Си Зиньпиний айлчлал энэ он гарсаар хоёр талын анхны том уулзалт болж байгаа бөгөөд өнгөрөгч онд АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жосеф Вайден Хятад улсад айлчилж байсан юм.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)