Чононууд хотруу дайрчээ
- 2012-02-16
- Дэлхий
- 0
Арменийн Сисиан хотод олон чоно орж иржээ. Тус улсын “Armenian TV” телевизийн мэдээлснээр чононууд хоол хайн ирсэн гэнэ. Сисиан нь Арменийн зүүн өмнө зүгийн далайн төвшнөөс дээш 1600 метрийн өндөрт оршдог жижиг хот аж. Түүнчлэн уг хот нь зузаан цас бүхий уул нуруугаар хүрээлэгдсэн бөгөөд Европ тивийг хамарсан хүйтэн өвөл, идэш тэжээлийн хомсдол өлсгөлөн араатнуудыг уулнаас буухад хүргэсэн гэнэ.

Чононууд шөнө дундын үед уг тосгонд орж ирсэн бөгөөд тэднийг хөөх, устгах ажил одоо ид явагдаж байгаа аж. Араатнуудын дайралтын үеэр тосгоны 10 гаруй нохой, нэг хонь үхэж, тэдний хоол болжээ. Анчин Манвел Варданяны хэлснээр чононууд хүн рүү хүртэл дайрсан гэнэ. Армений Засгийн газар тус хотын анчдад хөнөөсөн чоно бүрийн тоогоор өндөр мөнгөн шагнал олгохоор болжээ.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (2)
(202.179.16.198)
kk aldiin bn a doorhi koment yg unen demjij bnaaa
Монгол (202.131.247.130)
Манай Монголд бол араатаны цаадах араатан болсон мөнгөний хойноос үхэх гэсэн хэдэн олгиархууд байна тэднийг агнах хууль гарвал Алагдсан нэг олгархи болгоны төлөө шударга ёс шагнал нь болно