2012 хосын хурим боллоо
- 2012-02-16
- Дэлхий
- 0
Гэгээн Валентиний өдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр Мексикийн
томоохон хот Тижуанад 2012 хосын хуримыг Хотын дарга Карлос
Бустамантегийн ивээл дор зохион байгуулжээ.
Гэгээн Валентиний өдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр Мексикийн томоохон хот Тижуанад 2012 хосын хуримыг Хотын дарга Карлос Бустамантегийн ивээл дор зохион байгуулжээ. Тус арга хэмжээ хотын “Нөхөрлөлийн цэцэрлэгт хүрээлэн”-д болсон бөгөөд 2012 хос нэгэн дуугаар хайрын андгай өргөж, бие биедээ үнэнч байхаа амласан байна.

Сүүлийн үед Мексикт гэр бүлийн салалт ихэссэн бөгөөд тус үйлдлийг зогсооход хувь нэмрээ оруулаад зогсохгүй, хосуудыг дэмжиж, сайн сайхан үйлст уриалсан тус үйл ажиллагааг нутгийн оршин суугчид таатайгаар хүлээж авчээ.
Ийнхүү, 2012 онд 2012 хос хуримласан нь хотын түүхэнд болж байсан хамгийн том хурим болсон байна. Өмнө нь АНУ-ын Техас мужийн Эл Пасо хоттой хил залган оршдог Мексикийн Жуариз хотод мөн ийм нижгэр хурим болсон бөгөөд энэхүү ёслолын ажиллагаанд 6242 хос оролцож байсан гэнэ.
www.UNEN.mn сайт О.Удвал

Сэтгэгдэл (1)
zochin (202.179.16.198)
2012 hos hooh