Хөдөлгөөн дутагдсанаас шохойжилт үүсдэг
- 2012-02-16
- Эрүүл мэнд
- 0
Шохойжилт буюу остеохондроз өвчнийг мөгөөрс, хатуурах өвчин гэж ойлгож болно. Үүсч байгаа гол шалтгаан нь хөдөлгөөн дутагдалтай холбоотой.

Шохойжилт буюу остеохондроз өвчнийг мөгөөрс, хатуурах өвчин гэж ойлгож болно. Үүсч байгаа гол шалтгаан нь хөдөлгөөн дутагдалтай холбоотой. Мөн нас ч хамаарна. Хүмүүс 40 гараад л гормоны болон минералуудын дутагдлаас болж, нурууны үенд тэжээл дутагдаж, түүнээсээ болоод мөгөөрс хатуурч эхэлдэг. Остеохондроз өвчин зуун хувь эдгэрнэ гэж байхгүй. Өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын хэв маягтаа анхаарах хэрэгтэй. Мөн өдөр болгон ажлын ачааллаа тайлж занших нь чухал. Суугаа ажилтай, ялангуяа компьютерийн ард их суудаг хүмүүс хүзүү нурууныхаа чангарсан булчинг тухайн өдөрт нь сулруулж байх хэрэгтэй. Ажил амралтаа зөв хослуулах, тайвшруулах дасгалууд хийх, усанд орох, иллэг хийх, гэрийн нөхцөлд бумба тавих зэргийг хэрэглэнэ. Өөх тос ихтэй, хурц хоол идээнээс зайлсхийгээрэй. Өөх тос ихтэй хоол нь цөс хямрааж, шар ус хуримтлагдахад нөлөөлдөг. Ингэснээр остеохондроз үүсэх бас нэг шалтгаан болдог.
Шохойжилтийн шинж тэмдэг:
-Хүзүү хөшиж өвдөнө. Дал сэрвээ, rap өвддөг. Нүд бүрэлзэж тархи руу хатгана.
-Ажлын идэвхгүй болно. Хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдана.
-Бүр хүндрээд ирэхээрээ хоёр гараа өргөж дийлэхээ болих, толгой байнга өвдөж, нойр мууддаг. Остеохондроз илрэхдээ хурц болон архагаар илэрдэг. Хурц нь маш хүчтэй өвддөг бол архаг хэлбэр нь аажим аажмаар дээрх шинж тэмдгээр илэрдэг.
www.UNEN.mn УЛАМЖЛАЛТ ЭМЧИЛГЭЭНИЙ СУВИЛАГЧ Б.УДААБАЯР

Сэтгэгдэл (1)
(202.21.115.110)
ооооооо