Дэлхийн банкны Ерөнхийлөгч ажлаа өгнө
- 2012-02-16
- Дэлхий
- 0
Дэлхийн Банкны Ерөнхийлөгч Роберт Зоеллик энэ зургадугаар сард үүрэгт
ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ албан ёсоор мэдэгдэж, 187 орныг нэгтгэсэн
нөлөө бүхий байгууллагыг хэн гэгч эрхэм цаашид удирдах вэ гэсэн асуултыг
нээлттэй хэвээр үлдээлээ.

58 настай Зоелликийн албан үүргээ хаших хугацаа энэ оны зургадугаар сарын 30-ны өдөр дуусах бөгөөд дэлхий даяар хямралын асуудал яригдаж, гарах арга замыг эрэлхийлж байгаа энэ үед Зөвлөлийнхөнд хандаж, ийнхүү мэдэгдсэн байна.
Дэлхийн Банкны Удирдах Зөвлөлийн зүгээс 2011 онд гаргасан нээлттэй, шударга байх зарчмыг баримтлан, шинэ Ерөнхийлөгчийг сонгон шалгаруулахаа мэдэгдсэн бөгөөд тэртээх 68 жилийн өмнө байгуулагдсанаасаа хойш Ерөнхийлөгчөө Америк хүнээр, бусад Олон Улсын Валютын Сан зэрэг салбар бүрэлдэхүүн институтуудынхаа тэргүүдээр Европ хүнийг сонгож заншсан шийдвэрт өөрчлөлт гарах магадлал өндөр болоод байгаа юм.
Дэлхийд эдийн засгаараа хоёрдугаар бичигдэж байгаа Хятад улсын иргэн ч эрх бүхий байгууллагын тэргүүн болж, Ази хүн анх удаа Ерөнхийлөгчөөр сонгогдохыг үгүйсгэхгүй болоод байна.
Түүнийг ажлаа өгөх тухайгаа мэдэгдсэн даруйд нэр дэвшигчдийн талаархи яриа өрнөж эхэлсэн бөгөөд сонгогдох боломжтой хүмүүсийн тоонд АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга, хатагтай Хиллари Клинтон болон Сангийн Сайд Лоренс нарыг дэвшүүлэх санал оруулжээ. Гэвч, хатагтай Клинтон тэр даруйд хариу мэдэгдэл хийж, нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн байна.
О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)