Саркози Ерөнхийлөгчид дахин өрсөлдөнө

Францын Ерөнхийлөгч Николас Саркози ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа өрсөлдөхөөр болсон тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Ноён Саркози үндэсний телевизээрээ дамжуулан тус мэдэгдлийг хийсэн байна.
Францын Ерөнхийлөгч Николас Саркози ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа өрсөлдөхөөр болсон тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Ноён Саркози үндэсний телевизээрээ дамжуулан тус мэдэгдлийг хийсэн байна.
57 настай тэрээр таван жилийн өмнө Францын эдийн засагт шинэ өөрчлөлт шинэчлэлтийг авчирна хэмээн итгэл хүлээлгэн гарч ирж, сонгогдож байсан. Гэвч, Франц улс дэлхийн санхүүгийн доройтол болон Европ тивийн хэд хэдэн орны өрийн хямралын давалгаанд өртөхгүй үлдэж чадаагүй учир өрийн хямрал  түүний шийдэх ёстой асуудлын тоонд зүй ёсоор багтсаар ирсэн.
Саркози өрийн хямралыг даван гарах гарцыг эрэлхийлж байгаагаа харуулахыг эрмэлзсээр байгаа бөгөөд Германы Канцлер Ангела Меркелийн хамтаар Европын улс гүрнүүдийн санхүүг тогтвортой барих, үндэсний зарлагыг багасгах саналыг Европын Холбооны ээлжит хурлаар оруулсан авч, дэмжигдээгүй юм.

Францын энэ удаагийн Ерөнхийлөгчийн Сонгууль Европ тивийнхний анхаарлыг ихэд татаж байгаа бөгөөд түүний хамтран зүтгэгч Меркел сонгуульт ажилд нь  туслахаа мэдэгдээд байгаа билээ.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)