Уушгины үрэвслээс долоо хоногт 1-2 хүн нас барж байна
- 2012-02-17
- Эрүүл мэнд
- 0
ХӨСҮТ-өөс улсын хэмжээнд нийт эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байгаа хүмүүсийн
10 орчим хувь нь амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвслийн
шалтгаантай эмнэлэгт хэвтэж байна гэсэн судалгааг гаргажээ.
ХӨСҮТ-өөс улсын хэмжээнд нийт эмнэлэгт хэвтэн, эмчлүүлж байгаа хүмүүсийн 10 орчим хувь нь амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвслийн шалтгаантай эмнэлэгт хэвтэж байна гэсэн судалгааг гаргажээ. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 5,4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Сүүлийн үед уушгины үрэвслийн улмаас долоо хоногт 1-2 хүн нас барж байгаа аж. Мөн ойрын өдрүүдэд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэх хандлагатай.
Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт нийслэл хотод 61.646 хүн амбулаториор үйлчлүүлсний 4462 нь буюу 7.2 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 2.7 хувиар хэмэгдсэн байна.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)