Мушарраф Осама Бин Ланенг нуужээ
- 2012-02-17
- Дэлхий
- 0
АНУ-ын Тагнуулын төв газар (Си-Ай-Эй)-ын мэдээллээр тусгай албаныхан “Далайн хавнууд” хэмээх нууц ажиллагаа явуулан дэлхийн номер нэг алан хядагч Осама Бин Ладенг хөнөөсөн билээ. 

АНУ-ын Тагнуулын төв газар
(Си-Ай-Эй)-ын мэдээллээр
тусгай албаныхан “Далайн
хавнууд” хэмээх нууц ажиллагаа
явуулан дэлхийн номер нэг алан
хядагч Осама Бин Ладенг хөнөөсөн
билээ. Тагнуулын ажилтнууд зартай
алан хядагчийг Пакистаны Үндэсний
цэргийн академиас ердөө ганцхан
километрийн зайд орших Абботтабад
хотод хэнд ч мэдэгдэлгүйгээр нуугдаж
байсанд гайхан шалгаж эхэлсэн
байна. Үүний дараа Бин Ладенг Пакистанд нуугдахад тус улсын өндөр албан тушаалтан тусалсан байж магадгүй хэмээн таамаглаад байсан аж. Харин саяхан энэ таамаглалыг тус улсын аюулгүйн албаны экс тэргүүн, генерал Зияуддин Хаважа баталгаажууллаа. Тэрбээр “Ерөнхийлөгч асан П.Мушарраф Бин Ладенг хаана нуугдаж байгааг мэдэж байсан. Гэхдээ юу ч хэлээгүй” гэжээ. АНУ-ын нууц албаныхан Осамаг олон жил хайсны эцэст 2010 оны наймдугаар сард Абботабад хотод нуугдаж байж магадгүй гэж таамаглажээ. Энэ таамаг өнгөрөгч оны гуравдугаар сард батлагдаж дөрөвдүгээр сарын сүүлчээр тусгай ажиллагаа явуулах шийдвэрт хүрчээ. Ингээд тавдугаар сарын 1-ний шөнө түүний байгаа газарт агаараас цохилт өгч Осамаг хөнөөсөн юм. Энэ ажиллагаа Пакистаны эрх баригчдыг ихэд цочирдуулсан юм. Учир нь тус улсын өнөөгийн эрх баригчид дэлхийн хамгийн их эрэн сурвалжлагдаж байсан хүн эх оронд нь амьдарч байгааг мэдээгүй байж. Зартай алан хядагч Пакистаны хамгийн өндөр хамгаалалттай хотуудын нэгд таван жил амьдарсан нь хэний ч санаанд буугаагүй аж. Энэ явдал хоёр орны харилцаанд муугаар нөлөөлж Пакистаны эрх баригчид АНУ-ыг тус улсын зөвшөөрөлгүйгээр газар нутагт нь халдсанд буруутгасан. Харин энэ бүгдийн хариуцлагыг хоёр тал экс Ерөнхийлөгч Мушаррафт үүрүүлэхээр боллоо. АНУ-ын албаныхан Осама Пакистанд нуугдсан таван жилийн хугацаанд олон халдлага дэлбэрэлтийг зохион байгуулсан хэмээн Мушаррафийг шүүмжилсэн байна. Үүнээс өмнө түүнийг Ерөнхий сайд асан Беназир Бхуттогийн үхэлд сэжиглээд байсан юм. Гэсэн ч хэргийг үйлдсэн Шах гэгч Австрали уруу зугтсаны улмаас захиалагчийг нь одоог хүртэл тодруулж чадаагүй байна. Ажиглагчдын үзэж байснаар Бхутто сонгуульд ялалт байгуулж Мушаррафыг дийлэх нь гарцаагүй байжээ. Хатагтай Бхуттог амь үрэгдсэний дараа Пакистаны ард түмэн түүний нөхөр Асиф Али Зардарийг Ерөнхийлөгчөөрөө сонгосон байна.
www.UNEN.mn Э.Төгс

Сэтгэгдэл (0)