Иран Европын зургаан оронд газрын тос нийлүүлэхээ зогсоолоо

Ираны Ерөнхийлөгч Мах муд Ахмадинежад Европын холбооны хориг арга хэмжээний хариуд Европын зургаан оронд газрын тос экспортлохоо зогсоох шийдвэр гаргажээ. 
    Ираны Ерөнхийлөгч Мах муд Ахмадинежад Европын холбооны хориг арга хэмжээний хариуд Европын зургаан оронд газрын тос экспортлохоо зогсоох шийдвэр гаргажээ. Харин ямар орнууд болохыг Ираны телевиз мэдээлээгүй байна. Өнгөрөгч нэгдүгээр сарын 23-нд Европын холбооны 27 орны тэргүүн болон Гадаад харилцааны сайд нар Брюссель хотноо уулзалдах үеэр Иранаас Европ уруу нийлүүлэгдэж буй газрын тосонд хориг тавихаар тохиролцсон билээ. Гэсэн ч энэ арга хэмжээ ирэх долдугаар сарын 1-нээс өмнө бүрэн хэрэгжих боломжгүйг талууд дурдсан юм. Харин Тегеран сайн дураараа Европт нийлүүлэх газрын тосоо зогсоосон байна. Үүнээс өмнө тус улсын “ИСНА” агентлаг Гадаад харилцааны яам тус улсад тогтоосон хориг арга хэмжээний талаар Тегеран дахь Франц, Испани, Италийн Элчин сайдтай хэлэлцсэн гэж мэдээлж байсан юм. 
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)