МУИС “Тамхигүй орчин”

МУИС-ын Мэдээлэл технологын сургуулын хамт олон “Тамхигүй орчин” уриалга гарган сургуулийн бие засах өрөө болон, сургуулийн булан тохойд тамхи татахыг хориглосон байна. 
    МУИС-ын Мэдээлэл технологын сургуулын хамт олон “Тамхигүй орчин” уриалга гарган сургуулийн бие засах өрөө болон, сургуулийн булан тохойд тамхи татахыг хориглосон байна. Энэ уриалгын ачаар бүх оюутан хувцасаа өмсөөд сургуулиас хол очин тамхиа татдаг болжээ. Хөгжиж байгаа орнуудад залуучуудын дундах тамхидалт нэмэгдэж, тамхинаас шалтгаалсан эрүүл мэндийн асуудал нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Манай улсын ихэнх их, дээд сургуулийн бие засах өрөөнд завсарлагааны үеэр ороход битүү тамхины утаа болчихсон байдаг. Тэд бусад их дээд сургуулийг ч мөн адил “Тамхигүй орчин” гэх уриалгыг дэмжихийг хүсэж байгаа ажээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор тамхи татдаг хүмүүс татдаггүй хүмүүсийг бодвол долоон жилээр дутуу насалдаг аж. Дэлхийн хэмжээнд тамхи татсанаас болж жилд 4сая хүн, өдөрт 11 мянган хүн, минутанд зургаан хүн амиа алдаж байна. Тамхинаас үүдэлтэй нас баралтын 70 хувь нь хөгжиж буй орнуудад тохиолддог байна. 
www.UNEN.mn  Ч. Батцэцэг
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)