Франц, Орос Сирид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
- 2012-02-18
- Дэлхий
- 0
Франц, Орос улс НҮБ-н Аюулгүйн Консулын шийдвэрийг Сирийн ард түмэнд үзүүлэх дэмжиж, хамтарч ажиллахаа мэдэгдлээ

Франц, Орос улс НҮБ-н Аюулгүйн Консулын шийдвэрийг Сирийн ард түмэнд үзүүлэх дэмжиж, хамтарч ажиллахаа мэдэгдлээ. Францын Гадаад Хэргийн Сайл Алайн Жуппе болон түүний Оросын мэргэжил нэгт нөхөр Сергей Лавров нар Сирийн асуудлаар Австрийн нийслэл Вена хотноо уулзаж ярилцсан байна.
Уулзалтын дараа Жуппе “Хоёр улс тус шийдэлд хүрсэн нь Сирийн ард түмэнд энх тайван оршин тогтнох итгэл найдварыг төрүүлээд зогсохгүй улс орон даяар бий болоод буй эмх замбараагүй байдал, хүчирхийллийг зогсооход тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ. Харин ноён Лавров тус саналыг хүлээн авч буйгаа мэдэгдээд, эргэн аль болох хурдан хариу өгөх болно гэсэн байна.
Энэ оны эхээр, Орос, Хятад улс Хүний эрхийн ихээр хөндөж, ард иргэдийнхээ эсрэг хүчирхийллийг удаа дараа үйлдэж байгаа явдлыг зогсоох зорилгоор НҮБ-н Аюулгүйн Консулын Сирийн засгийн газрын эсрэг гаргасан шийдвэрт санал нэгдэхээс татгалзаад байсан билээ. Оросын хувьд НҮБ-н тус шийдвэрт хориг тавьж, татгалзсан хэдий ч, энэ удаад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болж буулт хийсэн нь олон улсын анхаарлыг ихэд татаж байна.
О.Удвал
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)