АНУ Ираны цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх саналыг хүлээн авав
- 2012-02-18
- Дэлхий
- 0
АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Хиллари Клинтон Ираны үндэсний цөмийн хөтөлбөрийн дагуух яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэх саналыг хүлээн авч байгаагаа илэрхийлэв. Европын Холбооны гадаад бодлого хариуцсан дарга Катерине Аштонтой хийсэн уулзалтынхаа дараа хатагтай Клинтон Вашингтонд ийнхүү мэдэгдэл хийжээ

АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга Хиллари Клинтон Ираны үндэсний цөмийн хөтөлбөрийн дагуух яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэх саналыг хүлээн авч байгаагаа илэрхийлэв. Европын Холбооны гадаад бодлого хариуцсан дарга Катерине Аштонтой хийсэн уулзалтынхаа дараа хатагтай Клинтон Вашингтонд ийнхүү мэдэгдэл хийжээ.
Иран улс цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэх хүсэлт бүхий захидлыг лхагва гарагт илгээсэн бөгөөд тус захидалдаа цөмийн энергийн салбарт, тэр дундаа уран баяжуулалтын салбарт шинэ ахиц дэвшлийг авчраад байгаа тухай онцолсон байсан байна.
Тэд уулзалтынхаа үеэр захидлын талаар нухацтай хэлэлцсэн бөгөөд Аштон цөмийн хөтөлбөрийг дэлгэрүүлэх хүсэлтээ илэрхийлээд байгаа бусад зургаан орны хүсэлтийг хүлээн авах саналыг Клинтонд тавьжээ. Тус орнуудын хэлэлцээр өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш зогсонги байдалтай болоод байсан бөгөөд энэ удаад эерэгээр шийдэгдэх магадлал өндөр болоод байна.
www.UNEN.mn сайт О.Удвал

Сэтгэгдэл (0)