“Титаник-II” хөлгийн ахмадын үснээс кокаин олджээ

“Титаник-II” буюу “Коста Конкордиа” хөлгийн ахмад Франческо Скеттиногийн үснээс кокаин хэмээх мансууруулах бодис илэрсэн тухай Италийн цагдаа нар мэдээлэв.
“Титаник-II” буюу “Коста Конкордиа” хөлгийн ахмад Франческо Скеттиногийн үснээс кокаин хэмээх мансууруулах бодис илэрсэн тухай Италийн цагдаа нар мэдээлэв. Үүний дараа түүнийг уг мансууруулах бодисыг хэрэглэсэн гэж үзжээ. Албаныхан хөлөг онгоц осолдсон шалтгааныг тодруулах ажлын хүрээнд бүхий л судалгаа шинжилгээг явуулах үеэр түүний үснээс кокаин олсон байна.
Үүнээс өмнө түүнийг хайхрамжгүй байдлын улммааас хөлгийг эрэгт хэтэрхий ойртуулсан гэж буруутгаж байсан юм. Ф.Скеттиногийн өмгөөлөгч Бруно Лепоратти түүний үйлчлүүлэгчийн үснээс л зөвхөн кокаины ул мөр олдсон. Харин шээснээс нь илрээгүй. Тэгэхээр Ф.Скеттиног мансууруулах бодис хэрэглэсэн гэж үзэж болохгүй хэмээжээ. Ямартаа ч албаныхан нарийн шинжилгээ авч түүнийг мансууруулах бодис хэрэглэсэн байсан эсэхийг баттай тогтоохоо мэдэгдэв.

Италийн Милан хотын прокурорууд Ф.Скеттинод 2697 жилийн хорих ял оноохоор төлөвлөсөн бөгөөд хэрвээ түүнийг мансууруулах бодис хэрэглэснийг тогтоовол энэхүү ялын хугацааг нэмэх гэнэ.

Э.ТӨГС

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • 008 (182.160.43.81)

    2012-02-24

    bdag yum bilee buh heregt ni taarsan yaliig nemseer bgaad 2697 jil bolson bh

  • 007 (182.160.5.38)

    2012-02-24

    2697 jiliin yal gej bdiimuu setguulchee todruulaad uguuch

  • 007 (182.160.5.38)

    2012-02-24

    2697 jiliin yal gej bdiimuu setguulchee todruulaad uguuch