Цунамид нэрвэгдсэн нарсаар гитар урлажээ

Өнгөрсөн гуравдугаар сард Япон улсад болсон хүчтэй газар хөдлөлт, цунамид өртөж, үй олноороо унасан нарс модоор нарийн хийц бүхий хоёр гитар урлажээ. Гамшгийн хор уршгийг эерэгээр ашиглан бүтээсэн тус хөгжмийн зэмсгүүд хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна
Өнгөрсөн гуравдугаар сард Япон улсад болсон хүчтэй газар хөдлөлт, цунамид өртөж, үй олноороо унасан нарс модоор нарийн хийц бүхий хоёр гитар урлажээ. Гамшгийн хор уршгийг эерэгээр ашиглан бүтээсэн тус хөгжмийн зэмсгүүд хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байна.
Гитаруудыг Японы төв хэсгийн муж Гифугийн гитар урлагч, хөгжмийн найруулагч Кенжи Койке өчигдөр олон нийтэд ийнхүү танилцуулсан юм. Тэрээр өмнө нь хөгжмийн зэмсгүүдийг урлах гол түүхий эд болох нарсаа Мияаги мужиас татдаг байсан ба тус муж өнгөрөгч цунами, газар хөдлөлтөд хамгийн ихээр өртөж, хор уршиг амссан билээ. 
Гар урлалын шилдэг бүтээл уг хоёр гитарыг өөр өөрийн гэсэн онцлогтой байхаар хийсэн байна. Нэг гитар нь гэхэд цунамийн давалгаа, гамшгаас эсэн мэнд үлдсэн нарс модыг дүрсэлсэн бөгөөд өвөрмөц хэв загвартай, гайхамшигтай сайхан дууг гаргахаар хийгдсэн бол харин нөгөө нь интоор жимсний цэцэгс, загасчны завь зэргийг дүрсэлсэн нь их бүтээн байгуулалт, гамшгийн хор уршгийг ажрахгүй давж буйг илтгэсэн билэгдэлтэйгээс гадна  зөөлөн намуухан дуутай ажээ. Гитаруудыг урлах үед тулгарсан хамгийн том бэрхшээл далайн усанд хэт дэвтэж норсон нарс модыг хатаах явдал байсан хэмээн ноён Койке ярьсан байна. 
Гитарууд ирэх гуравдугаар сарын 18-ны өдөр Токио хотноо эгшиглэж, олны сонорыг мялаах юм байна.

www.UNEN.mn сайт О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)