Евро бүсийн Сангийн Сайдууд ирэх долоо хоногт чуулна
- 2012-02-25
- Дэлхий
- 0
Евро бүсийн Сангийн Сайдууд ирэх долоо хоногт Грект гишүүн орнуудаас үзүүлсэн санхүүгийн дэмжлэг ажил хэрэг болж, биеллээ олж байгаа эсэхийг шалгах зорилгоор чуулахаар боллоо.


Евро бүсийн Сангийн Сайдууд ирэх долоо хоногт Грект гишүүн орнуудаас үзүүлсэн санхүүгийн дэмжлэг ажил хэрэг болж, биеллээ олж байгаа эсэхийг шалгах зорилгоор чуулахаар боллоо. 17 орны Сангийн Сайдуудын төлөөлөл өнгөрөгч мягмар гарагт Грекийг өрийн хямралаас аврах хоёр дахь багц санхүүгийн дэмжлэгийг хэлэлцэн баталсан. Зөвшилцөлд хүрч, батлагдаад буй тус дэмжлэг 130 тэрбум еврогийн өртөгтэй бөгөөд өрийн хямралаас ангижрахад үнэтэй хувь нэмрээ оруулах нь дамжиггүй юм. Түүнчлэн, Сангийн Сайдууд хувийн болон улсын төв банкуудтайгаа хамтарч ажиллах саналыг ч тавиад байна. Сайд нар ирэх гуравдугаар сарын нэгний өдөр Бруссель хотноо болох Европын Холбооны гишүүн орнуудын чуулга уулзалтаас урьтан тус асуудлыг нэг мөр шийдэхээр зэхээд байгаа юм. Грекийг хямралаас гаргах амаргүй давааны гол гарц нь хямралын эсрэг арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлэх явдал гэгдэж байгаа бөгөөд нэн шаардлагатай арга хэмжээнүүдийн тоонд хөдөлмөрийн зах зээл, эрүүл мэнд, даатгалын тогтолцооны эрс шинэчлэл багтжээ.
Европын Холбооны дипломат албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Сайд нарын уулзалтаар олон асуудлыг хэлэлцэх хэдий ч, гол төлөв Грекийн өрийн хямралын асуудлаар төвлөрч ярилцах гэнэ.
www.UNEN.mn сайт О.Удвал

Сэтгэгдэл (0)