Путины эсрэг хүн гинжин хэлхээ

Оросын мянга мянган иргэд Путины эсрэг тэмцэлд нэгдэж, өчигдөр буюу Ерөнхийлөгчийн сонгуулиас долоо хоногийн өмнө Оросын нийслэл Москва хотноо хүчээ нэгтгэсэн хүн гинжин хэлхээс үүсгэж, эсэргүүцлээ илэрхийллээ.
Оросын мянга мянган иргэд Путины эсрэг тэмцэлд нэгдэж, өчигдөр буюу Ерөнхийлөгчийн сонгуулиас долоо хоногийн өмнө Оросын нийслэл Москва хотноо хүчээ нэгтгэсэн хүн гинжин хэлхээс үүсгэж, эсэргүүцлээ илэрхийллээ.
Сөрөг хүчний нам эвслийг дэмжигсэд 15 км урт үргэлжлэх гинжин хэлхээс үүсгэсэн бөгөөд Ерөнхийлөгчийн албан оффис оршдог Москвагийн төв хэсэг Кремлиний ойролцоохи орчмыг битүү бүрхэн зогсчээ.
Сөрөг хүчнийхний хэлж байгаагаар тус цуглаан, эсэргүүцлийн үйл ажиллагаанд 30000 хүн оролцсон байна. Босогчид Путиныг шүүмжилсэн уриа лоозон бариагүй бөгөөд ард иргэд засгийн газар хооронд цуст мөргөлдөөн үүсэхээс зайлсхийсэн бололтой.
Путиныг дэмжигчид тэдний ойролцоо мөн цугларсан бөгөөд хүзүүн дээрээ зүрх зурж, “Путин хэнийг ч ялгалгүй хайрладаг” хэмээн хашгирч байсан гэнэ.
Ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн хүчтэй өрсөлдөгч Ерөнхий Сайд Владимир Путиныг эхний тойрогтоо ялалт байгуулах магадлал өндөртэй байгаа бөгөөд түүний Ерөнхийлөгчид гурав дахь удаагаа сонгогдох эсэх асуудал Оросын төдийгүй олон улсын анхаарлыг ихэд татаж байна.






О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)