Уулнаас уруудсан галт тэрэг зогсохгүй
- 2012-02-27
- Дэлхий
- 0
израйль иранд заавал довтолно

ИЗРАЙЛЬ ИРАНД ЗААВАЛ ДОВТОЛНО
АНУ болон түүний холбоотон орнуудын дэмжлэгийг авсан Израиль Иранд довтлох гэнэ. Эртнээс нааш тийм ч таатай харилцаатай байгаагүй Израиль, Ираны хоорондын “дайсагналцал” дээр барууны хүчирхэг бүргэд /АНУ/ дөрөөлснийг Оросын тоймчид зэмлэсээр байна. Оросын тоймчдын бичсэнээр Израиль, Иран улсуудын хооронд хэдийнэ далд дайн өрнөжээ. Израиль болон түүний холбоотнууд тохиромжтой мөчийг л анаж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл Ираныг “гэнэ алдах”-ыг хүлээж байгаа аж. Холбоотны хүчнийхэн Ираныг яг л шатар дээрх шиг хүнд байдалд оруулж, дарамтаа улам чангалж байна. Хэтэрсэн дарамт Ираныг барьц алдуулж түрүүлж хөдөлгөж ч болзошгүй. Энэ нь холбоотнуудад сайхан шалтаг болох нь дамжиггүй. Нөгөөтэйгүүр Иранд довтлохоо хэдэнтээ амалсан Израиль тус улсад заавал довтлох нь гарцаагүй болоод байна. Үүнийг АНУ-ын Батлан хамгаалахын сайд ч нотолсон. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчдийн тооцоолсноор Иран улс ирэх зургадугаар сард цөмийн зэвсэгтэй болно. Үүнээс өмнө Израиль Иранд цохилт өгнө. Хэрвээ Израиль амлалтаа зөрчвөл шийтгэлээ барууныхнаас бус Иранаас авна. Тегераны эрх баригчид цөөн үлдсэн хэдэн аргаа хэрэглэж байна. Үүний нэг хугацаа хожих арга бололтой. Ираны албаныхан гацаанд орсон цөмийн хөтөлбөрийн асуудлаархи зургаан талт хэлэлцээрийг сэргээе хэмээн хугацаа хожив. НҮБ-ын дэргэдэх Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн цөмийн мэргэжилтнүүд хэлэлцээрийг эхлүүлэх Тегераны саналыг хүлээн авч хоёр ч удаа хэлэлцээ хийхийг оролдсон боловч Ираны албаныхан хамтран ажиллахаа болилоо гэжээ. НҮБ дахь Ираны биет төлөөлөгч Али Ашгар Солтание Ираны Засгийн газар Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай хамтран ажиллахад бэлэн гэж нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Тегераны эрх баригчид хамтарч ажиллахаа больсон гэнэтийн энэ шийдвэрээ цөмийн эрдэмтэн Мостафа АхмадиРошаны хэргийг НҮБ шалгаж, шүүх хурал явуулаагүй хэмээн тайлбарлав. Тус улс өмнө Мостафагийн хэргийг мөрдөн шалгахыг НҮБ-аас шаардаад байсан юм. Түүнчлэн Ираны тагнуулын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Мостафаг Израилийн нууц албаныхан АНУ-ын тагнуулын төв газрын дэмжлэгтэйгээр хөнөөжээ. АНУ ч Ираны цөмийн эрдэмтнийг хөнөөхөд гар бие оролцсоноо мэдэгдэж “баригдсан” гэнэ. Тегераны албаныхан цөмийн физикчийн үхэлд АНУ-ыг оролцсон хэмээн буруутгах зуур тус улсын Төрийн департаментын эмэгтэй төлөөлөгч Викториа Нуланд сэтгүүлчийн асуултад “Бид энэ хэрэгт оролцоогүй. АНУ Ираны эрдэмтнийг хөнөөхөд оролцсон талаар би ямар нэгэн мэдэгдэл хийж болохгүй” гэж мэдэгдэн бүдэрсэн гэнэ. Цагаан ордны хэд хэдэн төлөөлөгч АНУ Ираны эрдэмтний үхэлд холбоогүй гэж мэдэгдэж байсан бөгөөд В.Нуландын дээрх мэдэгдлийн дараа Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон өөрийн биеэр анх удаа АНУ Ираны эрдэмтнийг хэрэгт холбоогүй гэж мэдэгджээ. Х.Клинтоны мэ дэгдэл өмнөх мэдэгд лүүдээс илүү хүчтэй, ит гэж болохоор ч Тегераны эрх ба ригч дын АНУ Мос тафа Ахмади-Роша ныг хөнөөсөн гэсэн итгэлийг үгүй хийж чадаагүй. В.Ну ландын хариуц лагагүй мэ дэгд лийн дараа Хиллари Клинтон гэ нэт мэдэгдэл хий сэн нь АНУ өө- рийгөө барьж өгсөн үйлдэл гэж Ираны албаныхан үзэж байна. Из раиль, АНУ энэ зун Иранд халдахаа илэр хийлсэн бөгөөд тус улсын цөмийн байгууламжуудад эхэлж цохилт өгнө гэсэн. Иран саяхнаас цөмийн байгууламжуудаа хамгаалах цэргийн сургуулилт хийж эхэллээ. Түүнчлэн саяхан Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад цөмийн байгуу ламжуудын хамгаалалтыг дахин чангаруулахыг албаныханд үүрэг болгосныг АНУ-ын тагнуулын ажилт нууд тогтоожээ. Тэдний таамаглаж буйгаар Иран цөмийн байгууламжуудаа нуух, нүүлгэх, агаарын довтолгооныг эсэргүүцэгч хамгаалалтууд суурилуулах аж. АНУ Израилийг Иран уруу турхирахын сацуу найдвартай “ар” нь болохоо амалсан. Израиль Иранд довтолж Иран хариу довтолж эсэргүүцэл үзүүлбэл АНУ Ираныг “багалзуурдаж боомилно”. АНУ Иранаас ирж болзошгүй эхний болоод эцсийн нударгыг Израилийг авчих, эл цохилтоос гарсан эвдрэл сүйтгэлийг холбоотон хандивлагч орнуудынхаа хамт хангалттай даахаа амалсан хоёр талын гэрээ байгуулсан. Израиль, Ираны харилцаа хамгийн дээд цэгтээ хүрч хурцдахад ганцхан шат дутуу байна. Түүнчлэн тус хоёр улс хэдийнэ дайснууд бололцож хэвлэлийн дайн өрнүүлж байна. Иран хамгийн эртдээ энэ зун цөмийн зэвсэгтэй болно. Иран цөмийн зэвсэгтэй болбол хамгийн түрүүнд Израилийг газрын хөрснөөс арчина гэсэн. Израиль Ойрхи Дорнодод дангаар ноёрхох хүсэлтэй Ираныг дайснаараа нэрлэж довтлохоо хэдэнтээ мэдэгдээд амжсан. Ингэснээрээ тус улс яг л уулын оройгоос уруудсан галт тэрэг лугаа болжээ. Ийм галт тэргийг зогсоож болдоггүй адил Израиль Иранд довтлох нь гарцаагүй ажээ.
www.UNEN.mn Э.Төгсжаргал

Сэтгэгдэл (0)