Бангкокын дэлбэрэлтэнд Израйль буруутай гэв
- 2012-02-27
- Дэлхий
- 0
Энэ сарын 14-нд Таиландын нийслэл Бангкок хотод бөмбөг дэлбэрчээ. Ираны гурван иргэн хөлслөн амьдардаг байранд гарсан дэлбэрэлтийн дараа Таиландын тагнуулын ажилтнууд Ираны хоёр иргэнийг баривчилсан байна. Эл халдлагыг Израилийн нууц албаныхан үйлдсэн гэж тус улсад суугаа Ираны Элчин сайд Мажид Бизмарк мэдэгдсэн байна. Израилийн албаныхан эл үйлдлээрээ Ираныг өдөөн хатгаж, Иран-Таиландын харилцааг муутгахыг санаархсан гэж М.Бизмарк хэлжээ.

Энэ сарын 14-нд Таиландын нийслэл Бангкок хотод бөмбөг дэлбэрчээ. Ираны гурван иргэн хөлслөн амьдардаг байранд гарсан дэлбэрэлтийн дараа Таиландын тагнуулын ажилтнууд Ираны хоёр иргэнийг баривчилсан байна. Эл халдлагыг Израилийн нууц албаныхан үйлдсэн гэж тус улсад суугаа Ираны Элчин сайд Мажид Бизмарк мэдэгдсэн байна. Израилийн албаныхан эл үйлдлээрээ Ираныг өдөөн хатгаж, Иран-Таиландын харилцааг муутгахыг санаархсан гэж М.Бизмарк хэлжээ. М.Бизмаркийн хэлснээр Ираны иргэд түрээсийн хугацаагаа дуусгаад байрнаасаа гараад хэдхэн минут өнгөрч байхад байшин дэлбэрчээ. Тэд хоёр давхар байрны нэг давхрыг бүхэлд нь хөлслөн амьдардаг байж. Дэлбэрэлтийн дараа Таиландын албаныхан Бангкокийн олон улсын нисэх буудлаас Ираны хоёр иргэнийг баривчилсан байна. Тэд Малайз уруу нисэх гэж байжээ. Ираны албаныхан үүнээс өмнө Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод болсон дэлбэрэлтэд Израилийн талыг буруутай гэж мэдэгдэж байжээ.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)