Сири үндсэн хуулийн санал хураалт явуулж эхэллээ
- 2012-02-27
- Дэлхий
- 0
Сирийн Засгийн газар бослого хөдөлгөөн өрнөж буй энэ үед шинэ үндсэн хууль бий болгох бүх нийтийн санал хураалт явуулж байна.

Сирийн Засгийн газар бослого хөдөлгөөн өрнөж буй энэ үед шинэ үндсэн хууль бий болгох бүх нийтийн санал хураалт явуулж байна. Тус улс энэ үйлдлээрээ дотоодын сөргөлдөөнийг зогсоохыг зорьжээ. Харин сөрөг хүчнийхэн санал хураалтыг эсэргүүцэн бослого хөдөлгөөнийг улам дэлгэрүүлэхийг хичээсээр. Олон улсын зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарсан Сирийн Ерөнхийлөгч буулт хийхээр шийдсэн нь энэ гэж ажиглагчид үзэж байна. Тус улсын шинэ үндсэн хуульд олон намын тогтолцоог бий болгох заалт оруулна гэдэгт ажиглагчид итгэж байгаа аж. Барууныхан Сирийн Засгийн газрыг гурван сарын дотор олон нам оролцсон парламентийн сонгууль явуулахыг шаарджээ. Харин сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Башар Аль-Ассадыг огцрохоос нааш түүний ямар ч алхмыг нааштайгаар хүлээн авахгүй гэжээ.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)