Осама бин Ладений орогнож байсан байрыг устгав

Пакистаны хүчнийхэн АНУ-ын тусгайгийнхны хэдэн жилийн турш нууж байсан Осама бин Ладенийг хөнөөсөн байрыг устгалаа.
Пакистаны хүчнийхэн АНУ-ын тусгайгийнхны хэдэн жилийн турш нууж байсан Осама бин Ладенийг хөнөөсөн байрыг устгалаа. Ал-Кайдагйин удирдагч асан тэрээр АНУ-ын тэнгисийн усан цэргийн багийнханд өнгөрсөн тавдугаар сард буудуулж амиа алдсан билээ. Түүний хоргодож байсан байр нь нийслэл Исламабадаас 50 км-т орших Абботтабадад байсан аж.
Пакистаны албаны хүмүүсийн хэлж байгаагаар түүний орогнож байсан байрыг бямба гарагийн шөнө дунд хүнд машин механизм ашиглаж устгаж эхэлжээ. Гэвч засгийн газрын зүгээс байгууламжийг устгах болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, Пакистаны засгийн газар тус байгууламж ал-Кайдагийн билэг тэмдэг болох вий гэхээс зайлсхийхийг хүссэн төдийгүй түүний хэргийг шалгах ажил нэг мөр дуусгавар болж байгааг илтгэхийг зорьсон хэмээж байгаа юм.
Пакистаны засгийн газар Ладений аллагыг үйлдэгдсэний дараа түүний байрыг битүүмжилж, тус байранд хамт амьдарч байсан алан хядах ажиллагаа үйлдэгчийн эхнэр, хүүхдийг нарийн байцааж байсан ажээ. Хэргийн протоколыг тун удахгүй гаргаж, засгийн газарт өргөн барих гэнэ.



О.Удвал


www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)