Эм борлуулалтаас олон зөрчил илэрчээ
- 2012-02-27
- Эрүүл мэнд
- 0
МХЕГ-аас улсын хэмжээнд худалдаалж байгаа эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд шалгалт хийжээ.

МХЕГ-аас улсын хэмжээнд худалдаалж байгаа эм, био бэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдалд шалгалт хийжээ. Шалгалтад нийт 30 гаруй эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх 100 гаруй төв, 800 гаруй эмийн сан, эм худалдаалж болзошгүй зах, хүнсний худалдааны цэгүүд зэрэг улсад бүртгэлтэй эм хангамжийн байгууллагуудыг хамрууллаа. Нийт 13 үйлдвэрийн 14 нэрийн бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаагүй, чанарын баталгаагүй, бүртгэлд ороогүй 92 нэр төрлийн эм борлуулж байжээ.
www.UNEN.mn Ч. Батцэцэг

Сэтгэгдэл (0)