Франц, Герман Афганистанаас албаны хүмүүсээ эргүүлэн татна

Франц, Герман улс АНУ-ын цэргийн хоёр зөвлөх  тус бүс нутагт амиа алдсантай холбогдуулан,  цэргийн бус албаны хүмүүсээ Афганистанаас түр татахаар болсон тухайгаа мэдэгдлээ.
Франц, Герман улс АНУ-ын цэргийн хоёр зөвлөх  тус бүс нутагт амиа алдсантай холбогдуулан,  цэргийн бус албаны хүмүүсээ Афганистанаас түр татахаар болсон тухайгаа мэдэгдлээ. Францын Гадаад Хэргийн Сайд ням гарагт тус улсад ажилладаг зөвлөхүүдээ Афганистанд суух гадаадын төлөөлөгчдийн аюулгүй байдал бүрэн сахин хамгаалтал  эргүүлэн татахаар болсон тухайгаа мэдэгдсэн байна. Мөн өдөр Германы Хөгжлийн Сайд мэдэгдэл гаргаж, Кабул дахь Афганы засгийн газарт ажилладаг мэргэжилтнүүдээ эргүүлэн татахаар болж байгаа тухайгаа мэдэгдсэн байна.

НАТО, Британи мөн тус шийдвэрийг гаргаад байгаа бөгөөд Франц, Герман улс мөн ийнхүү шийдвэр гаргалаа. АНУ-ын амиа алдсан хоёр албан хаагч нь Афганистаны Дотоод Хэргийн Яаман дээр бямба гарагт буудуулж амиа алдсан ажээ.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)