71 настай эр каратегийн хар бүс авав
- 2012-02-27
- Дэлхий
- 0
71 настай Нью-Йоркийн нэгэн иргэн каратегээр 20 жил тасралтгүй хичээллэсний эцэст дөрөвдүгээр зэргийн хар бүстэй болжээ.

Каратегээр хичээллэснээс хойш тэрээр зүрхний шигдээсээр өвдөж, гурван ч удаа хагалгаанд ороод авчээ. Хагалгаанд орсоных нь дараа эмч нь түүнийг дор хаяж нэг жилийн дотор дуртай спортоосоо татгалзахыг хүссэн боловч, тэрээр өдийг хүртэл хичээллэсээр ирсэн байна. Эхнэр Виржина нь түүний тухай “Нөхөр маань энэ спортод хөл тавьсандаа хэзээ ч харамсдаггүй.Тэр хэрвээ би каратегийн талбар дээрээ нас барах аваас тэнгэрийн орныг баяртайгаар зорих болно гэдэг” хэмээн хуучилжээ.
Харин ноён Вайлд “Би гаргасан амжилтандаа сэтгэл хангалуун байгаа, цаашид ч үргэлжлүүлэн тавдугаар зэрэг горилон хичээллэх болно” хэмээн ярьсан байна.
О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)