“Шарилжгүй Улаанбаатар” аянд ажилласан иргэдийг цалинжуулна

“Шарилжгүй Улаанбаатар-3” аян ирэх сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хог хаягдал, ногоон байгууламжийн чиглэлээр хамтран ажилладаг зургаан төрийн бус байгууллага хороо, дүүргийн цэвэрлэгээний ажилд хяналт тавьж ажиллах юм байна. Харин ААН, байгууллагын цэвэрлэгээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч нар хяналт тавих аж.

Монголын Улаан загалмайн нийгэмлэг шарилж түүх ажилд идэвхтэй оролцож байгаа иргэдийн бүлэг, хэсгийн ахлагч нарыг урамшуулах юм байна.

Манайд улирлын чанартай тохиолдох ургамлын болон тоосны харшил жил ирэх тусам нэмэдэж байгаа аж. Нийт хүн амын 2-3 хувь нь ургамлын тоосны харшилтай гэх судалгаа гарчээ.

Хот суурин газрын орчны бохирдол, байгаль, экологийн доройтол, цөлжилт бий болсон зэрэгтэй холбоотойгоор шарилж, тоосны харшил нэмэгдэж буй юм байна.

 

Б.Анхаа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • АЯАМУС.Ж. (103.229.120.52)

    2018-07-31

    Дамбадаөржаагаас Бэлхи хүртэл замд айлын нашааны гаднах шарилжийг тусгай улс зулгаан бөөгнүүлж байх юм. Энэ айлууд иргэнийхээ үүргийг биелүүлж өбөрсдөө хийх ёстой ажил шүүдээ. Ийм даварсан дампуурсан ажил зохиодгоо болих хэрэгтэй. Иргэн хүн хувийнхаа өмч орчмын хог бохир, шарилж зэргийг цэвэрлүүлж хэвшүүлж сургах хэрэгтэй. Арай дэндэж байна.