Галт тэрэг замаасаа гарч, гурван хүн амиа алдлаа
- 2012-02-28
- Дэлхий
- 0
Канадын “Виа Рэйл” зорчигч тээврийн галт тэрэг Торонтогийн баруун хэсэгт
явж байгаад замаас гарч, галт тэрэгний гурван ажилтан амиа алдаж, 45
зорчигч хүнд хөнгөн байдлаар бэртэж гэмтжээ.
Канадын “Виа Рэйл” зорчигч тээврийн галт тэрэг Торонтогийн баруун хэсэгт явж байгаад замаас гарч, галт тэрэгний гурван ажилтан амиа алдаж, 45 зорчигч хүнд хөнгөн байдлаар бэртэж гэмтжээ.
Виа Рэйлийн хэвлэлийн төлөөлөгчийн хэлж байгаагаар нас барсан гурван хүн осол болох үед зүтгүүрийн хэсэгт албан үүргээ гүйцэтгэж явсан ажээ. Тус галт тэрэг Ниагара Фолсоос Торонто хот руу 75 зорчигчийг тээвэрлэж явсан бөгөөд тэдний 45 нь бэртэж гэмтсэн байна
Зүрхний шигдээс өвчтэй, хөл нь нь хугарсан, мөн нуруундаа хүнд гэмтэл авсан гурван зорчигчийг агаараар тээвэрлэж, эмнэлэгт хүргэжээ. Бусад хөнгөн гэмтэл авсан 42 зорчигчид яаралтай анхны тусламжуудыг үзүүлж, харьяа дүүргийн эмнэлэгт хэвтүүлсэн байна.
Зүтгүүрийн хэсэг замаас гарахдаа хэд хэдэн суудлын автомашиныг мөргөсөн бөгөөд суурингийн жижиг өртөөг мөргөн зогсчээ. Цагдаагийнхан одоогоор ослын шалтгааныг тодруулахаар хэргийн газар дээр ажиллаж байна.

О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (2)
eenjii (202.179.16.238)
aimaariin be galt tereg ch harin ch ayulgui teevrrin heregsel biz dee uul ni
Болдоо (202.179.16.238)
3хан хүн үхсэн бол бас гайгүй байна хөөе