Ази, Номхон далайн сайд нарын уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна

“Ази, Номхон далайн орнуудын хоршоо хариуцсан сайд нарын дээд хэмжээний уулзалт” Тайландын Вант улсын Бангкок хотноо хоёрдугаар сарын 27-29-ний өдрүүдэд болж байна. Бага хуралд Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын Хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Н.Энхболд, ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга М.Баярмагнай, ЖДҮГ-ын дэд дарга М.Дондогдорж, Аймаг дундын отрын бүс нутгийн захиргааны захирал Д.Цолмон, Ховд аймгийн “Үр жимс” хоршооны дарга Д.Цэндсүрэн, Монгол улсаас Тайландын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Л.Дашпүрэв нарын төлөөлөгчид оролцож байна. 

Бага хурлын эхний өдөр Монгол улсын Засгийн газраас хоршооллын салбарт хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон цаашид баримтлах бодлогын талаар Улсын Их Хурлын дэд дарга, Монголын Хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Н.Энхболд, орон нутагт хоршоог амжилттай эрхэлж буй арга туршлагын талаар Ховд аймгийн “Үр жимс” хоршооны дарга Д.Цэндсүрэн нар илтгэл тавилаа.

Бага хурлын үеэр Улсын Их хурлын дэд дарга, Монголын Хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Н.Энхболд Олон улсын хоршооллын холбооны ерөнхийлөгч хатагтай Дэм Паулин Грийнтэй албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр хатагтай Дэм Паулин Грийн Монгол Улсын Засгийн газрын санаачилгаар НҮБ-аас 2012 оныг “Олон улсын хоршооллын жил” болгон зарласанд олон улсын хоршооллын хөдөлгөөн болон улс орнууд талархалтай хүлээж авч байгаагаа илэрхийж, цаашид хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлагыг нэвтрүүлэх, хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулах, техникийн туслалцаа үзүүлэхэд Олон улсын хоршооллын холбоо бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
www.UNEN.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)