Улаанбаатарт бага зэргийн бороо орно

Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо орно.

2018 оны 08 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх                       

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун, говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 27-32 градус, Алтайн өвөр говиор 30-35 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)