“Тал нутгийн марафон”-д 1200 тамирчин оролцохоор болжээ

 Монголын хөнгөн атлетикийн холбооноос 22 дахь удаагаа зохион байгуулах “Тал нутгийн марафон” олон улсын гүйлтийн уралдаанд энэ жил дотоодын 1000 гаруй, гадаадын 200 орчим тамирчин оролцоно. Уламжлал ёсоор тамирчид 3, 5, 10, 21 километрийн зайд өрсөлдөх бөгөөд уралдааныг Богдхан уулын Шавартын аманд энэ сарын 19-ний өдөр зохион байгуулах юм. Уралдаан нийт гурван сая орчим төгрөгийн шагналын сантай бөгөөд Франц улсын иргэн Карол Фүкс, Япон улсын тамирчин Ёшино Цүёши зэрэг алдартай тамирчин оролцох төдийгүй Япон улсаас 100, Тайланд, Малайз, Хятад, Непал зэрэг орноос 50, Европ, Америк тивээс 50 гаруй тамирчин ирэхээр болсон талаар зохион байгуулагчид мэдэгдлээ.

Энэ жилийн гүйлтийн тэмцээний онцлог нь анх удаагаа “Ултра трайл” төрлийн уул ус, тал, нуруу, хот сууринг дамжин гүйх төрлийг оруулж ирснээрээ онцлогтой юм. Тус төрөл нь Богдхан уулын Шавартын амнаас эхлэн Төр хурах, Цэцээ гүн, Манзушир, Зүүн ширээт, “Дугуй цаа”- наас Зайсан толгой хүртэл нийт 50 километрийн зайд болно. Энэ төрөлд түрүүлсэн Монгол Улсын тамирчинд олон улсын “Ултра трайл” тэмцээнд оролцох эрхийн бичгийг гардуулах бөгөөд бүх зардлыг нь хариуцахаар болсон гэдгийг тэмцээнийг хамтран зохион байгуулагч “Шёова Холдингс” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын захирал Э.Тамир онцоллоо.

Д.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)