Дарь-Эхээс Ганц худаг хүртэлх чиглэлийн замыг засна
- 2018-08-17
- Улаанбаатар
- 0

Дарь-Эх чиглэлийн авто замын эвдрэл гэмтэл сүүлийн бараг сар гаран иргэдийг бухимдуулж байсан гэхэд болно. Замаа засахыг олон ч хоног эрх баригчдаас шаардав. Үүний хүчинд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Дарь-Эхийн авто замаас Ганц худаг чиглэлийн 1.1 км авто замын 500м хэсгийн зорчих хэсэгт хучилтын засварын ажил хийгдэхээр болжээ.
Тодруулбал 2018 оны 08 дугаар сарын 17-ны 23:00 цагаас 08 дугаар сарын 26-ны 06:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болсон байна.
М.Тогтох

Сэтгэгдэл (0)