Катар дэлхийн хамгийн баян орон

Америкийн нэр хүнд бүхий “Форбес” сэтгүүл дэлхийн хамгийн баян орноор Катарыг нэрлэжээ. Тус сэтгүүл саяхан дэлхийн 182 орныг дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр нь жагсаасан шинэ жагсаалтаа нийтэлсэн байна. 
Америкийн нэр хүнд бүхий “Форбес” сэтгүүл дэлхийн хамгийн баян орноор Катарыг нэрлэжээ. Тус сэтгүүл саяхан дэлхийн 182 орныг дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр нь жагсаасан шинэ жагсаалтаа нийтэлсэн байна. 1.7 сая хүн амтай Катар улс энэ жагсаалтын тэргүүн байранд анх удаа бичигдэж байгаа нь энэ юм. “Форбес” сэтгүүлийнхэн газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй булангийн орон Катарын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцоолжээ. Тухайн тооцоогоор нэг хүнд 90 мянга гаруй ам.доллар оногдож байсан байна. Харин үүнээс их байгалийн баялагтай Арабын нэгдсэн эмиратын найман сая гаруй иргэдийн хүн тус бүрд 47500 ам.доллар оногдсоноор зургадугаар байрт бичигджээ. Тус хоёр улсын холбоотон, Персийн булангийн орон Кувейт энэхүү жагсаалтын 15 дугаар байрт орсон байна. Өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж буй Катар 2020 оны Олимпийн наадмыг зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнд ялах нь бараг тодорхой болоод байгаа юм. Түүнчлэн тус улс 2022 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулах эрхийг авчээ. “Тус улсын Засгийн газар дэд бүтэцдээ ялангуяа нисэх онгоцны буудал, төмөр замын сүлжээ, усан боомтуудыг шинээр барих, сэргээн засварлахад их хэмжээний мөнгө зориулж байна. 2020 онд тус улс одоогийнхоос илүү хөгжиж бизнесийн томоохон төв болсон байх болно” гэж “Форбес”-ийнхон хэлжээ. Харин энэхүү жагсаалтыг олон жил тэргүүлсэн Люксенбург энэ удаад хоёрдугаар байр уруу ухарсан байна. 500 мянга гаруй хүн амтай тус улсын нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 81 мянган ам.доллараар хэмжигддэг ажээ. Гуравдугаар байрт Сингапур нэг хүнд 56700 ам.доллар оногддогоор орсон бол удаах байруудад Норвеги, Бруней, АНУ, Хонконг, Швейцарь, Нидерланд орсон. Харин сүүлийн байруудад Африкийн хамгийн буурай орнууд болох Бурунди, Либери, Бүгд найрамдах ардчилсан Конго улс оржээ.

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Bayar (98.206.12.210)

    2013-11-24

    Mongol nileen hoiguur oroh estoi doo. Hedhen Hun ihenhiig n omchlood, niit Hun Amiin 99% n mash yaduu amidarch baigaa shuu dee.