АНУ Орос, Хятадаас тусламж хүсчээ
- 2012-02-29
- Дэлхий
- 0
АНУ Сирийн хүчирхийллийг зогсооход туслахыг ОХУ, Хятадаас хүссэн байна. Сирид болж буй хүчирхийллийг тус улсын Ерөнхийлөгч Башар аль-Ассад л зогсоож чадах бөгөөд түүнийг хүчирхийллээ зогсооход шаардлагатай бүх арга хэмжээ авахыг ятгахад туслаач хэмээн АНУ ОХУ, Хятадаас хүсчээ.

АНУ Сирийн хүчирхийллийг зогсооход туслахыг ОХУ, Хятадаас хүссэн байна. Сирид болж буй хүчирхийллийг тус улсын Ерөнхийлөгч Башар аль-Ассад л зогсоож чадах бөгөөд түүнийг хүчирхийллээ зогсооход шаардлагатай бүх арга хэмжээ авахыг ятгахад туслаач хэмээн АНУ ОХУ, Хятадаас хүсчээ. Сирийн сөрөг хүчнийхэн Башар аль-Ассадыг албан тушаалаасаа огцрохоос нааш ямар ч яриа хэлэлцээр, саналыг хүлээн авахгүй гэдэг байр суурин дээрээ бат зогсохоо дахин илэрхийлсэн. Тиймээс АНУ-ын хүсэлт Башар аль-Ассадыг хүчирхийлэл даамжирч цуст иргэний дайнд хүрэхээс өмнө сайн дураараа албан тушаалаасаа огцрохыг ятгахыг ОХУ, Хятадаас хүссэн ажээ. Нөгөөтэйгүүр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын Сирид хэрэгжүүлэх арга хэмжээг ОХУ, Хятад хоёр эсэргүүцсэн. Сирийн холбоотон ОХУ, Хятад гэмгүй иргэд хэлмэгдэж байгаа хүчирхийллийн хажуугаар дуугүй гараад өнгөрөхгүй гэдэгт АНУ итгэж байгаа аж. Түүнчлэн тус хоёр улсын дарамт, шаардлага Ассадыг огцруулж чадна гэдэгт найдаж байна. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч хэвлэлийн бага хурал дээр “Орос, Хятад зэрэг орон Ассадын дэглэмийг цаашид ч хамгаалж хүний эрхийг зөрчсөөр байна гэдэгт бид итгэхгүй байна. Тус хоёр улс ямар нэгэн хүмүүнлэг, энэрэнгүй үйл хийнэ гэдэгт итгэж байна” гэжээ. Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Тунист айлчлах үеэр Орос, Хятадыг “Сирийн найзууд” хэмээн хочилжээ. Дэлхийн 70 гаруй орон Сирийн Ерөнхийлөгчийн бусармаг үйлдлийг эсэргүүцэн тус улсад хэрэгжүүлэх Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг дэмжихээ мэдэгдсэн байна. Сирийн ард иргэдийн дийлэнх хувь нь Засгийн газраа эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Мөн тэд идэвхтэн иргэд, цэрэг цагдаа нарын хоорондын мөргөлдөөн дунд жил гаруй амьдарч байна. НҮБ-ын тооцоогоор өнөөдрийн байдлаар Сирид 7600 гаруй хүн амь үрэгджээ. Мэдээж тэдний ихэнх нь энгийн номхон ард иргэд. “Улаан загалмай” нийгэмлэг болон олон улсын бусад хүний эрхийн байгууллагын ажилтнууд хүчирхийлэл хамгийн ширүүн явагдаж буй бүс нутаг, хотоос жирийн иргэдийг нүүлгэн шилжүүлж байна.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)