”ВИКИЛИЙКС”-ийн шинэ мэдээлэл Москваг хилэгнүүлэв
- 2012-02-29
- Дэлхий
- 0
“Викилийкс”-ийн гэх тодотголтой мэдээлэл барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, тэр даруйд Кремлийн эрх баригчид үүнд бухимдаж буйгаа илэрхийлэв.


“Викилийкс”-ийн гэх тодотголтой мэдээлэл барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч, тэр даруйд Кремлийн эрх баригчид үүнд бухимдаж буйгаа илэрхийлэв. Уг мэдээлэл дээр ОХУ-ын ерөнхий прокурор Юрий Чайкаг гадаадын аль нэг тагнуулын албатай холбоотой ажилладаг байж магадгүй гэсэн байжээ. Тэр дундаа Америкт төвтэй Stratfor буюу Strategic Forecasting /Стратегийн таамаглал/ хэмээх олон улсын тагнуулын хувийн компанид өмнө нь Seagull /Цахлай/ хэмээх нэртэй нууц мэдээлэгчээр ажилладаг байсан гэж дурджээ. Stratfor-оос дээрх мэдээллийг агуулсан таван сая гаруй электрон шуудан хүмүүсийн интернэт хаяганд ирсэн байна. Тус байгууллагын тэргүүн Жорж Фрийдманы хэлснээр өнгөрөгч арванхоёрдугаар сард “Аnonymous” хэмээх хакерчдын бүлэг халдаж мэдээлэл хулгайлсан гэнэ. Харин ОХУ-ын Прокурорын ерөнхий газрын төлөөлөгч Марина Гриднева “Энэ бүх мэдээлэл зүгээр л өдөөн хатгалга” гэж хэлсэн байна. Түүнчлэн дээрх мэдээлэлд Чайкаг “Оросын гол мэдээлэгч” гэж онцлохын сацуу түүний мэдээлэл хамгийн найдвартай, үнэ цэнэтэй байдаг гэжээ. “Викилийкс”-ийн гэх энэ мэдээлэл Кремлийн фракцуудын маргааны гал дээр “тос нэмэх” зорилготой гэж Оросын тоймчид дүгнэжээ.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)