Вашингтон Киевт шаардлага хүргүүлэв

АНУ-ын Төрийн департамент өнөөдөр / өчигдөр/ Украины эрх баригчдаас тус улсын Дотоод хэргийн сайд асан Юрий Луценког шоронгоос суллахыг шаардлаа. 
АНУ-ын Төрийн департамент өнөөдөр / өчигдөр/ Украины эрх баригчдаас тус улсын Дотоод хэргийн сайд асан Юрий Луценког шоронгоос суллахыг шаардлаа. Украины шүүх өнгөрөгч даваа гаригт сөрөг хүчний тэргүүн Юлия Тимошенкогийн ойрын холбоотон Луценког албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн дөрвөн жилийн хорих ял оноожээ. Энэ үеэр Луценко ямар нэгэн буруу зүйл хийгээгүй гээд өөрийгөө улстөрийн явуулгад өртөж байна гэжээ. Украины эрх баригчид Луценкогийн хэргийн талаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан байна. Шоронд хоригдож буй экс Ерөнхий сайд Юлия Тимошенко Украины сөрөг хүчнүүдийг хүчээ нэгтгэн эрх баригчдын эсрэг тэмцэхийг уриалсаар байгаа юм. Ю.Тимошенкогийн улстөрийн дайсан Украины Ерөнхийлөгч Виктор Янукович дайсныхаа ойрын холбоотон, нөлөө бүхий улстөрч Луценког шоронд хорьсон замаасаа бүрмөсөн зайлуулж байгаа явдал гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Викториа Нуландын хэлснээс “Франс Пресс” агентлаг эш татав. Хатагтай Нуланд цааш нь “Бид ноён Луценко болон одоо шоронд хоригдож буй бусад хуучин өндөр албан тушаалтныг суллахыг Украины Засгийн газраас шаардсан. Украины өнөөгийн эрх баригчид өрсөлдөгчдөө улстөрийн тавцнаас зайлуулах ёсгүй” гэсэн байна. Луценко өнгөрөгч 2010 оны арванхоёрдугаар сард баривчлагджээ. Өнөөгийн Ерөнхийлөгч Виктор Янукович Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээн авснаас хагас жилийн дараа түүнийг 2008, 2009 оны “Цагдаа нарын өдөр” баярын үеэр Засгийн газрын сангийн хөрөнгийг хэтрүүлэн үрсэн, өөрийн хувийн жолоочдоо уг сангаас сул цалин олгож, байр авч өгсөнд буруутган баривчлах шийдвэр гаргажээ. Түүнийг Дотоод хэргийн сайдаар ажиллаж байх хугацаандаа нийт 125 мянган ам.доллар үрж шамшигдуулсан гэж буруутгасан байна. Тус улсын сөрөг хүчний дэмжигчид Ерөнхийлөгч Виктор Януковичийг улстөрийн хэлмэгдүүлэлт дахин явууллаа хэмээн эсэргүүцлээ илэрхийлэн жагсч эхэлсэн байна. Үүнээс гадна парламентад суудалтай сөрөг хүчнийхэн түүнийг суллахыг олонхиос шаарджээ. В.Януковичийн тушаалаар үүнээс өмнө буюу өнгөрөгч оны аравдугаар сард тус улсын шүүх Ерөнхий сайд асан, сөрөг хүчний тэргүүн Ю.Тимошенког 2009 онд Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Оростой байгуулсан байгалийн хийн гэрээнээс албан тушаалаа ашиглан олон сая ам.доллар завшсанд буруутган долоон жил хорих ял оноосон юм. Үүнийг барууныхан болон ОХУ улстөрийн явуулга хэмээн шүүмжилсэн. Харин В.Янукович тэдний шүүмжлэлийг эрс эсэргүүцжээ.
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)