Сурагч ангийнхаа андуудыг буудлаа
- 2012-02-29
- Дэлхий
- 0
Америкт ахлах ангийн сурагч ангийнхаа найзуудыг буудсан хэрэг гарлаа. Ийм хэрэг тус улсад байсхийгээд гардаг нь хүн амын талаас илүү хувь нь галт зэвсэг эзэмшдэгтэй нь холбоотой. 

Америкт ахлах ангийн сурагч ангийнхаа найзуудыг буудсан хэрэг гарлаа. Ийм хэрэг тус улсад байсхийгээд гардаг нь хүн амын талаас илүү хувь нь галт зэвсэг эзэмшдэгтэй нь холбоотой. Тус улсад ахлах ангийн сурагч, коллеж, их сургуулийн оюутнууд сургууль дээрээ эсвэл үдэшлэг дээр ихэвчлэн галт зэвсэг гаргадаг. Төлөвшиж томоожоогүй өсвөр насныхны тогтворгүй байдал дээр найз нөхдийн маргаан, дотны найзуудынх нь шоглолт, хайр сэтгэлийн асуудал гал дээр тос нэмдэг. Яг эдгээр асуудлын нэгнээс үүдэн Охайо мужийн Чардон хотын нэгэн сурагч хүү ангийнхаа таван найзыг буудаж нэгнийх нь аминд хүрчээ. “Би-Би-Си” агентлагийн мэдээлснээр мань хүү сургуулийнхаа хоолны өрөөнд сурагчдыг өглөөний цайндаа орж байхад винтов буугаар гал нээжээ. Үүний дараа гэмт этгээд хэргийн газраас зугтсан байна. Гэхдээ сургуулийн ойролцоо байсан цагдаа нар түүнийг баривчилж чадсан гэнэ. Албаныхны мэдээлснээр таван сурагчийн хоёрыг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэсэн бөгөөд нэг нь нас баржээ. Харин үлдсэн гурван сурагчийг түргэний тэргээр эмнэлэгт хүргэсэн байна.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)