Хятадын хойд хэсэгт химийн үйлдвэр дэлбэрчээ
- 2012-02-29
- Дэлхий
- 0
Хятадын хойд зүгийн Хэбэй мужид нэгэн химийн үйлдвэр дэлбэрсний улмаас есөн хүн амь үрэгдэж, 40 хүн шархдан эмнэлэгт хүргэгджээ.

Хятадын хойд зүгийн Хэбэй мужид нэгэн химийн үйлдвэр дэлбэрсний улмаас есөн хүн амь үрэгдэж, 40 хүн шархдан эмнэлэгт хүргэгджээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр уг явдал өчигдөр буюу мягмар гаригийн өглөөний 09:00 цагт болсон байна. Дэлбэрэлтийн улмаас үйлдвэрийн цонхууд хагаран байрнаас хоёр километрийн тойрогт цацагдсан гэнэ. Чжаосян хэмээх уг газрын ойролцоох гурван тосгоны оршин суугчдад дэлбэрэлт мэдрэгджээ.
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)