Хорт хавдрын эмчилгээний төслийг хэрэгжүүлнэ
- 2012-02-29
- Эрүүл мэнд
- 0
Дөрөвдүгээр сараас эхлэн нэг жилийн хугацаатай манайд хорт хавдрын эмчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр болжээ
Дөрөвдүгээр сараас эхлэн нэг жилийн хугацаатай манайд хорт хавдрын эмчилгээний чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Олон улсын атомын энергийн агентлагийн Хорт хавдрын эмчилгээний үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх нөхөн сэргээх эмчилгээний үйл ажиллагааг сайжруулах төсөлд зориулан Монако улсаас 125 мянган еврогийн санхүүжилтийг манай улсад хийхээр болсон байна.
Төслийн хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн эмнэлгүүд болон Хавдар судлалын үндэсний төвийн нөхөн сэргээх тасгийн эмч, сувилагч нарыг сургалтад хамруулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг хийх гэнэ. Уг төслийг хэрэгжүүлснээр эмч, сувилагч нар орон нутгийн эмнэлэгтээ өвчтөнд нөхөн сэргээх эмчилгээг цаг алдалгүй хийх боломжтой юм.

Ч. Батцэцэг
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (2)
uka (202.179.10.114)
хавдар судлалын эмч нар эмч суилагч нар хүний төлөө үйлчилдэг хүмүүс шүү
(124.158.109.215)
hawdar sudlaliin emch nar unexeer sain humuus shu